Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Н.Энхбаяраар “шошголсон” тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн “танхим” дэмжихгүй
yun urshuuh harin ch ushuu hereg olj gvtgeh heregtei.
Б.БИЛГҮҮН
Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн дэмжээд байгаа. Гэвч, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй байна. Энэ тогтоолын төсөл нь 2015 онд батлагдсан Өршөөлийн хуулийг хэрэглэх, нэмэлт тайлбар хийх замаар нэг мөр ойлголтод хүрэх гэсэн агуулгатайгаар чуулганы босго давах гэж байгаа билээ. Ингэснээр авлига, албан тушаалтын хэрэгтнүүд өршөөгдөх бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаяр зэрэг иргэдийн ялтай байдал нь дуусахаар байгаа юм.
Гэвч, Ерөнхийлөгчийн “танхим” Өршөөлийн хуулийг тайлбарлах замаар өөрчлөлт оруулах гэж буй явдлыг дэмжихгүй байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогийн зөвлөх Ч.Өнөрбаяр байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, тэрээр “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн зүйл заалт илт зөрчигдөөд байгаа юм. Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн бүх төсөл энэ хуульд зааснаар бол Засгийн газрын болон холбогдох бусад байгууллагуудын саналыг нь авч, албан ёсоор хавсаргасны дараа УИХ-д өргөн барьдаг журамтай” гэжээ.

Энэ тухай нь тус хуулийн 18.12.-т “Улсын Их Хурлаас шийдвэр гаргахаар тогтсон болон Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дотоод зохион байгуулалттай холбогдон гарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд Засгийн газраас санал авахгүй байж болно” гэж хуульчилсан байдаг аж.
Мөн Ч.Өнөрбаяр “Монгол Улсад хуулийг албан ёсоор тайлбарлах хоёр л арга байна. Нэг нь УИХ-аас хууль батлах замаар, нөгөөх нь Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг гаргах. Гэтэл УИХ энэ тогтоолыг баталвал Улсын Дээд шүүхийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэнд халдсан хэрэг болох юм. Нөхцөл байдал ийм тодорхой байхад УИХ арай ч ийм шийдвэр гаргахгүй байх гэж найдаж байна” гэжээ.
Тогтоолын төсөл нь хоёр зүйлээс бүрдэж байгаа бөгөөд
Нэгдүгээрт, ...ял шийтгүүлж, үндсэн ялыг эдэлсэн, өршөөл, уучлалд хамрагдсан хүний ялтайд тооцох хугацааг ямар нэг хэрэгт холбогдсоноос үл хамааран уг хуулийн 6.1-д заасны дагуу өршөөн хэлтрүүлсэн тул хувийн хэрэгт нь ял шийтгэлгүйд тооцсон тухай тэмдэглэгээ хийж, нэг мөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсугай....
Хоёрдугаар, ...2015 оны аравдугаар сарын 29-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэглэхдээ эрх зүйн байдлыг дордуулан уг хуулийн есдүгээр зүйлийн 9.1.3-т нэмэгдсэн “Эрүүгийн хуулийн 148 дугаар 148.4 дэх хэсэг, 263 дугаар зүйл, 264 дүгээр зүйл, 268 дугаар зүйл, 2701 дүгээр зүйл, 273 дугаар зүйл” гэснийг хэрэглэхгүй байсугай” гэсэн байгаа юм.
Ингэснээр, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хээл хахууль авах, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн зургаан зүйлээр ял сонссон албан тушаалтнууд өршөөгдөх боломжтой болохоор байна.

0 Сэтгэгдэл
2016.04.26