Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Өглөө МАХН-д өдөр нь МАН-д
Т.ЦЭЛМЭГ
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар Монгол ардын хувьсгалт намаас гарч, Монгол Ардын намд элсэхээ мэдэгдэв. Угшил нэгтэй МАН МАХН-ыг нийлүүлэх, үгүй ядаж эвсэх талаар хамгийн их хөөцөлдөж гүйгээд үр дүнд хүрч чадаагүй ч нам доторх дотоод зөрчил нь тэднийг дахин урвахад хүргэжээ. 2012 оны сонгуулийн өмнөхөн Д.Тэрбишдагва, Ч.Улаан тэргүүтэй МАН-ын гишүүд МАХН-ын бат илэрхийлэх авч урвасан. Хоёрдахь урвалт нь харин огт өөр нам руу биш бууриндаа буцаад ирэх л байлаа. Гэхдээ тэд өөрсдийгөө зөвтгөх аргаа олж, ингэж тайлбарлав.
Д.Тэрбишдагва гишүүн “ҮХЦ-ийн дүгнэлтээр “Шударга ёс” эвсэл шударга бус үйлдлээр завсарлага авсан. Нэг өдрийн өмнө ч болов шийдэх ёстой асуудлыг авч хэлэлцэхгүйгээр завсарлага авсан нь буруу. МАН, МАХН сонгуульд эвсэж оролцохгүй болсон нь намаасаа гарах нэг шалтгаан. Бид хоёр МАХН, МАН-ыг нэг улс төрийн хүчин болгохын төлөө ажиллана” гэлээ. Тэрээр “Шударга ёс” эвслээс гарлаа гэж твиттер хуудаст өөрийнх нь өмнөөс бичсэнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэж мэдэгдсэн нь дөнгөж гурав хоногийн өмнө.
Тэгвэл Ч.Улаан гишүүн “Тойргууд дээр хүчтэй өрсөлдөөн болно. Энэ явцад улс төрийн намууд хүчээ нэгтгэх, сонгогчдын саналыг сарниулахгүй байх ажил хийж байна. Сүхбаатар аймгийн МАН, МАХН-ын гишүүд энэ сонгуульд хамтран ажиллая гэдэг санал надад тавьсан. Саналаа хувааж сонгуульд амжилтгүй оролцож байх сургамжаа давтахгүй байя гэж олон удаа хандсан. Нэг зорилго чиглэлтэй улс төрийн намууд хүчээ нэгтгэж, нэгдэж, хамтарч сонгуульд оролцох нь зүйтэй гэдэг байр суурин дээр би хатуу зогсч байгаа. Тийм учраас энэ бололцоог нээх үүднээс МАХН-аасаа гарч МАН-тай хамтарч ажиллахаар шийдсэн. Бид хоёр бие даан улс төрийн сонголт хийсэн улстөрчид. Бидний хувьд өөрсдийн итгэл үнэмшлээр намынхаа дүрмийн дагуу энэ асуудлаа тавьж байгаа. Хэлж ярих үгээ, хийх ажлаа алхам тутамдаа заалгаад байх улстөрчид биш” хэмээв.
МАН МАХН-ын хооронд дураараа ийн зорчиж байгааг нь харвал тэд бол үнэхээр нөлөө бүхий хүмүүс аж. Урвалт биш хоёр тусдаа ч нэг гэж үзэж болох намуудыг нийлүүлэхийг тулд ийн шийдвэр гаргасан гэж тайлбарлалаа. “Шударга ёс” эвсэл гэж өчигдрөөс байхгүй болсон ч Засгийн газрын хувь заяанд нөлөөлөхгүйг тодотгов.
ХОЁРДУГААР ЭГНЭЭНД БАЙСАН Ж. СҮХБААТАР ТУЛГА ЭРДЭНЭЖАМЪЯН ГУРВЫН НАР НЬ ГАРЧ ХОШНОГО НЬ ЗАГАТНАЖ БАЯРЫН НУЛИМС УНАГАЖ БАЙГАА БАЙХ ДАА. НӨГӨӨ ТАЛД НЬ ШИЙЛЭГДАМБЫН САР НЬ ГАРЧ ЦӨС НЬ ХӨӨРЧИХСӨН СОНГУУЛЬД ОРООД ҮЗЭХ ТАЛААРЧ БОДОЛ ЗУРСХИЙЖ ИНЭЭВХИЙЛЧИХСЭН ИЙШ ТИЙШ УТАС ЦОХИЖ СУУГАА.
шөнийн зүүдэнд 2-уулаа сэрээд хархад ганцаараа гэдэг шиг өглөө МАХН-д, өдөр МАН-д, орой АН-д болох юм уу инээдтэй юм аа
ЗӨВ ШҮҮ
Т.ЦЭЛМЭГУИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар Монгол ардын хувьсгалт намаас гарч, Монгол Ардын намд элсэхээ мэдэгдэв. Угшил нэгтэй МАН МАХН-ыг нийлүүлэх, үгүй ядаж эвсэх талаар хамгийн их хөөцөлдөж гүйгээд үр дүнд хүрч чадаагүй ч нам доторх дотоод зөрчил нь тэднийг дахин урвахад хүргэжээ. 2012 оны сонгуулийн өмнөхөн Д.Тэрбишдагва, Ч.Улаан тэргүүтэй МАН-ын гишүүд МАХН-ын бат илэрхийлэх авч урвасан. Хоёрдахь урвалт нь харин огт өөр нам руу биш бууриндаа буцаад ирэх л байлаа. Гэхдээ тэд өөрсдийгөө зөвтгөх аргаа олж, ингэж тайлбарлав.
Д.Тэрбишдагва гишүүн “ҮХЦ-ийн дүгнэлтээр “Шударга ёс” эвсэл шударга бус үйлдлээр завсарлага авсан. Нэг өдрийн өмнө ч болов шийдэх ёстой асуудлыг авч хэлэлцэхгүйгээр завсарлага авсан нь буруу. МАН, МАХН сонгуульд эвсэж оролцохгүй болсон нь намаасаа гарах нэг шалтгаан. Бид хоёр МАХН, МАН-ыг нэг улс төрийн хүчин болгохын төлөө ажиллана” гэлээ. Тэрээр “Шударга ёс” эвслээс гарлаа гэж твиттер хуудаст өөрийнх нь өмнөөс бичсэнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэж мэдэгдсэн нь дөнгөж гурав хоногийн өмнө.
Тэгвэл Ч.Улаан гишүүн “Тойргууд дээр хүчтэй өрсөлдөөн болно. Энэ явцад улс төрийн намууд хүчээ нэгтгэх, сонгогчдын саналыг сарниулахгүй байх ажил хийж байна. Сүхбаатар аймгийн МАН, МАХН-ын гишүүд энэ сонгуульд хамтран ажиллая гэдэг санал надад тавьсан. Саналаа хувааж сонгуульд амжилтгүй оролцож байх сургамжаа давтахгүй байя гэж олон удаа хандсан. Нэг зорилго чиглэлтэй улс төрийн намууд хүчээ нэгтгэж, нэгдэж, хамтарч сонгуульд оролцох нь зүйтэй гэдэг байр суурин дээр би хатуу зогсч байгаа. Тийм учраас энэ бололцоог нээх үүднээс МАХН-аасаа гарч МАН-тай хамтарч ажиллахаар шийдсэн. Бид хоёр бие даан улс төрийн сонголт хийсэн улстөрчид. Бидний хувьд өөрсдийн итгэл үнэмшлээр намынхаа дүрмийн дагуу энэ асуудлаа тавьж байгаа. Хэлж ярих үгээ, хийх ажлаа алхам тутамдаа заалгаад байх улстөрчид биш” хэмээв.
МАН МАХН-ын хооронд дураараа ийн зорчиж байгааг нь харвал тэд бол үнэхээр нөлөө бүхий хүмүүс аж. Урвалт биш хоёр тусдаа ч нэг гэж үзэж болох намуудыг нийлүүлэхийг тулд ийн шийдвэр гаргасан гэж тайлбарлалаа. “Шударга ёс” эвсэл гэж өчигдрөөс байхгүй болсон ч Засгийн газрын хувь заяанд нөлөөлөхгүйг тодотгов.
0 Сэтгэгдэл
2016.05.05
2016.05.05
2016.05.05



















