Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
МАН: Сонгуулийн ерөнхий хороо захиалгаар ажиллаж байна
Монгол Улсын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр МАН-ын бүлгийн гишүүд ингэж хэллээ.
Харин СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээ энэ бүхнийг харгалзан үзэж, тойргийн асуудлыг оруулж ирсэн. Хэн нэгний нөлөөнд автаагүй. Автах ч ёсгүй” гэж хариулж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ч бас “Сонгуулийн ерөнхий хороо захиалгаар ажиллалаа гэдэг үгийг анх удаа сонслоо. Ардын намынхан эрх барьж байхдаа захиалга өгдөг байсан юм уу” гэсэн тайлбар хэлсэн нь маргаан дэгдээхэд хүрчээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн мэдүүлсэн энэ төслөөр орон нутагт 48 мандат, нийслэлд 28 мандат ногдохоор зааж өгсөн юм. Ингэснээр Говь-Алтай, Булган зэрэг аймгууд нэг мандаттай байхаар заасан бол хүн амын хувьд адилхан шахуу аймаг Хэнтий аймаг гурван мандаттай байгаа нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн санаанд нийцэхгүй байгаа юм байна.
Тэд “Сонгуулийн ерөнхий хороо нэг намын захиалгаар ажиллаж, тойргийн мандатыг оруулж ирлээ. Зарчим барьж орж ирсэн бол асуудал иймдээ тулахгүй байсан” гэж байна.
БОЛЬЁ ОО
Монгол Улсын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр МАН-ын бүлгийн гишүүд ингэж хэллээ. Харин СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээ энэ бүхнийг харгалзан үзэж, тойргийн асуудлыг оруулж ирсэн. Хэн нэгний нөлөөнд автаагүй. Автах ч ёсгүй” гэж хариулж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ч бас “Сонгуулийн ерөнхий хороо захиалгаар ажиллалаа гэдэг үгийг анх удаа сонслоо. Ардын намынхан эрх барьж байхдаа захиалга өгдөг байсан юм уу” гэсэн тайлбар хэлсэн нь маргаан дэгдээхэд хүрчээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн мэдүүлсэн энэ төслөөр орон нутагт 48 мандат, нийслэлд 28 мандат ногдохоор зааж өгсөн юм. Ингэснээр Говь-Алтай, Булган зэрэг аймгууд нэг мандаттай байхаар заасан бол хүн амын хувьд адилхан шахуу аймаг Хэнтий аймаг гурван мандаттай байгаа нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн санаанд нийцэхгүй байгаа юм байна.
Тэд “Сонгуулийн ерөнхий хороо нэг намын захиалгаар ажиллаж, тойргийн мандатыг оруулж ирлээ. Зарчим барьж орж ирсэн бол асуудал иймдээ тулахгүй байсан” гэж байна.
0 Сэтгэгдэл
2016.05.12
























