Халуун ус хязгаарлах хуваарь
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ
"Монгол гэр" үзэсгэлэн энэ сарын 12-ныг дуустал үргэлжилнэ
Эх баригч нарыг эмнэл зүйн сургагч болон чиглүүлэгч багшаар бэлтгэж байна
Хүүхдээ асрах хугацааг ажилласан жилд тооцон урамшуулал олгоно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
МТА:Тээврийн хэрэгслийн албан татвараа зургаадугаар сарын 1-нээс өмнө төлөөрэй
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Орос, Унгарын сансрын баатрууд манайд айлчилж байна
Манай оронд зочилж байгаа ОХУ-ын сансрын нисэгч, ОХУ-ын хошой баатар, нисэх хүчний хошууч генерал А.А.Леонов, ОХУ-ын сансрын нисэгч, ОХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, хошууч генерал В.А. Жанибеков, Унгарын анхны сансрын нисэгч, Унгар Улсын баатар, ОХУ-ын баатар, хошууч генерал Берталан Фаркаш нарыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд хүндэтгэн хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаатай хамт ниссэн “Союз-39” хөлгийн дарга В.А.Жанибеков манай оронд арван тав дахь удаагаа зочилж байгаа бол 1960 онд ОХУ-ын сансрын нисэгчдийн анхны отрядад Юрий Гагаринтай цуг орж, 1965 онд “Восход-2” хөлгөөр хөөрч задгай сансарт гарсан анхны нисэгч А.А.Леонов 2 дахь удаагаа, 1980 онд ОХУ-ын сансрын нисэгч В.Н.Кубасовтой “Союз-36” хөлгөөр хөөрч сансарт 7 хоног ажилласан Унгарын нисэгч Берталан Фаркаш Улаанбаатарт анх удаа хүрэлцэн иржээ.
Сонирхолтой нь ОХУ-ын сансрын нисэгч Алексей Леонов төрсөн өдрөө өнөөдөр Улаанбаатарт тэмдэглэж буй бол Унгарын сансрын нисэгч Берталан Фаркаш 36 жилийн тэртээх яг энэ өдөр сансрын уудамд аялж явжээ.
Ерөнхий сайд уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнасан “Алтан гадас” одонг Унгарын сансрын нисэгч Берталан Фаркашт зүүж өгч, ОХУ-ын сансрын нисэгч Алексей Леоновт төрсөн өдрийн баяр хүргээд, өчигдөрхөн 60 нас зооглосон ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовт алд цэнхэр хадаг, мөнгөн аяга гардуулж сайн сайхны ерөөл дэвшүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба мэдээллээ.

0 Сэтгэгдэл