Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
“Түр хасав” тэмдэглэгээтэй иргэд хүсэлт гарган эрхээ сэргээж болох нь
Сонгуулийн насны иргэд burtgel.mn сайт руу орж регистрийн дугаараараа өөрийн бүртгэлээ баталгаажуулж, сонгуулийн хэддүгээр хэсэгт сонгууль өгөхөө мэдэж буй. Тус бүртгэлд зарим иргэдийн бүртгэл “Түр хасав” гэсэн тэмдэглэгээтэй байгаа. Тэгвэл энэ талаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын иргэний бүртгэлийн газраас тайлбар хийлээ. Сонгуулийн санал хураалт эхлэхээс 55-аас доошгүй хоногийн өмнө Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газраас гадаадад 60 ба түүнээс дээш хоногоор гарсан иргэдийн мэдээллийг Улсын бүртгэл, статистикийн газраас ирүүлдэг байна. Тэдгээр иргэдийн нэрийг сонгууль өгөх иргэдийн нэртэй тулгаад эх орондоо буцаж ирээгүйг нь “Түр хасав” хэмээн бүртгэдэг аж. Хамгийн сүүлд энэ сарын 2-нд иргэдийн бүртгэлийг хийжээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 2-ноос хойш эх орондоо буцаж ирсэн иргэд “Түр хасав” гэсэн төлөвт бүртгэгдсэн гэсэн үг болж байна. Мөн үүн дээр шүүхээр эрх зүйн чадамжгүй хэмээн тогтоогдсон болон хорих ангид ял эдэлж буй иргэд нэмэгдэж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар 85 мянган хүн “Түр хасав” төлөвт бүртгэгдсэн байгаа ч зургадугаар сарын 2-ноос хойш эх орондоо ирсэн зэрэг 1685 иргэний сонгуулийн эрхийг сэргээсэн байна. “Түр хасав” төлөвт бүртгэгдсэн иргэд ийм тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан нь арилсан тохиолдолд санал авах өдрөөс өмнө болон санал авах өдөр хүсэлтээ гарган, нотлох баримтаа үзүүлэн тэмдэглэгээг хүчингүй болгуулж саналаа өгөх боломжтой юм байна.
Сонгуулийн насны иргэд burtgel.mn сайт руу орж регистрийн дугаараараа өөрийн бүртгэлээ баталгаажуулж, сонгуулийн хэддүгээр хэсэгт сонгууль өгөхөө мэдэж буй. Тус бүртгэлд зарим иргэдийн бүртгэл “Түр хасав” гэсэн тэмдэглэгээтэй байгаа. Тэгвэл энэ талаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын иргэний бүртгэлийн газраас тайлбар хийлээ. Сонгуулийн санал хураалт эхлэхээс 55-аас доошгүй хоногийн өмнө Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газраас гадаадад 60 ба түүнээс дээш хоногоор гарсан иргэдийн мэдээллийг Улсын бүртгэл, статистикийн газраас ирүүлдэг байна. Тэдгээр иргэдийн нэрийг сонгууль өгөх иргэдийн нэртэй тулгаад эх орондоо буцаж ирээгүйг нь “Түр хасав” хэмээн бүртгэдэг аж. Хамгийн сүүлд энэ сарын 2-нд иргэдийн бүртгэлийг хийжээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 2-ноос хойш эх орондоо буцаж ирсэн иргэд “Түр хасав” гэсэн төлөвт бүртгэгдсэн гэсэн үг болж байна. Мөн үүн дээр шүүхээр эрх зүйн чадамжгүй хэмээн тогтоогдсон болон хорих ангид ял эдэлж буй иргэд нэмэгдэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 85 мянган хүн “Түр хасав” төлөвт бүртгэгдсэн байгаа ч зургадугаар сарын 2-ноос хойш эх орондоо ирсэн зэрэг 1685 иргэний сонгуулийн эрхийг сэргээсэн байна. “Түр хасав” төлөвт бүртгэгдсэн иргэд ийм тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан нь арилсан тохиолдолд санал авах өдрөөс өмнө болон санал авах өдөр хүсэлтээ гарган, нотлох баримтаа үзүүлэн тэмдэглэгээг хүчингүй болгуулж саналаа өгөх боломжтой юм байна.
0 Сэтгэгдэл
























