Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Нягтлах асуудал байхад УИХ-ын анхдугаар чуулган хийх нь зохимжгүй гэв

Зургадугаар сарын 29-нд болсон УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялж 65 суудал авсан МАН, хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын анхдугаар чуулганаа долдугаар сарын 5 буюу маргаашийн мягмар гарагт хуралдуулж, шинэ гишүүдээрээ тангараг өргүүлэхээр зарласан.
Харин УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр мэдээлэл хийж “шинээр бүрэлдсэн УИХ-ын анхдугаар чуулганыг маргааш хийх нь зохимжгүй байна. Дөрвөн төрлийн зөрчлийг нягтлах хэрэгтэй байна, зөрчлийг нягтлуулахаар бид Үндсэн хуулийн Цэцэд бид өргөдөл өгсөн” гэлээ.
Анхдугаар чуулганыг хойшлуулах хэд, хэдэн үндэслэл байгааг тэрбээр ийн тайлбарлав.
Нэгдүгээрт, Төрийн албыг зараад сонгуульдаа орох талаарх МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын хорооны дарга М.Сандуй нарын бичлэгийг шалгах гомдлыг хуулийн байгууллагад өгснийг шалгах ёстой, хариугаа гаргах ёстой.
Хоёрдугаарт, гарын үсгээ зурж авсан саналын хуудасны тоо, автомат машинаар уншуулсан саналын хуудасны тоо 234-өөр зөрсөн. Энэ бол зөвхөн нэг тойргийн асуудал. Үүнийг 76 тойргийн хүрээнд нягталж шалгахгүйгээр анхдугаар чуулган хийж болохгүй.
Гуравт, саналын хуудсыг хувилж болдоггүй, гэтэл Баян-Өлгий, Хэнтий зэрэг аймагт саналын хуудас дууссан тул канондсон саналын хуудсаар санал авахуулсан. Эдгээрийг хасаж тооцох. Ингэхгүй бол сонгуулийн дүнд нөлөөлж байна.
Дөрөвт, Царцааны нүүдлийг авч хэлэлцээгүй. Нийт 18 мянган сонгогч нэг газраас хасагдаж нөгөө газарт нэмэгдсэн. Тодруулбал, царцааны нүүдэл Баянхонгор, Хөвсгөл, Увсад болсон. Өөрийн биеэр ирээгүй байхад нь итгэмжлэлээр сонгогчийн жагсаалтад бүртгүүлсэн. Хуулиараа өөрийн биеэр ирж, 10 хоногийн өмнө шилжүүлэх ёстой.
Сонгуулийн явцад илэрсэн ийм дөрвөн төрлийн зөрчил байхад УИХ-ын 76-гишүүнийг тангараг өргүүлэхээр болж байгаа нь хууль зөрчинө. Нягтлан шалгасны дараа хэдэн хүнийг оруулах вэ гэдгээ шийдэх ёстой. Хуулийн дагуу явсан сонгуулийн төлөө хэлэх үг байхгүй, гэхдээ ийм олон зөрчлийн дараа тангаргаа өргөх нь зохимжгүй.
Хуулийн байгууллагууд эдгээр зөрчлийг шалгаж нягтлахад хоёр долоо хоногийн хугацаа хангалттай.
Ардчилсан нам шаардлагаа тавина. Сонгуульд ганцхан юм нууц, хэн хэний төлөө саналаа өгсөн нь нууц. Хууль зүйн байнгын хороо хуралдаж, энэ асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулна” гэлээ.

0 Сэтгэгдэл
MGL
Zuv zurchiltei asuudluudiig todruulj,nyagtalj negmur bolgoh ni zuitei.
2016.07.04