Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
В,С вирусын илрүүлэг шинжилгээг ирэх пүрэв гарагаас авна

Нийслэлд оршин суугч 40-65 насны 330 мянга орчим иргэдийг хепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил  энэ сарын 15-наас есдүгээр сарын 25 хүртэл үргэлжилнэ.

Засгийн газрын тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсан.  Тус хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарч даатгуулагчийг хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журам батлагдан гарсан юм.

Энэхүү шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Эрүүл  мэндийн газраас Улаанбаатар хотноо илрүүлэг шинжилгээг хийх эмч, мэргэжилтнийг бэлтгэж сургах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шинжилгээний материалын бэлэн байдлыг хангажээ. Мөн өрхийн эрүүл мэндийн төвд хороо, хэсгээр нь хүлээгдэл чирэгдэлгүй шинжилгээнд хамруулах хуваарийг боловсруулах бэлтгэл ажлыг зохион байгуулсан байна.
 
Иймд 40-65 насны иргэн та 2017 оны тавдугаар сарын 15-аас өмнө эрүүл мэндийн даатгалын 2016, 2017 оны шимтгэлийг бүрэн төлсөн байх шаардлагатайг анхаарна уу гэж НЭМГ-аас мэдээлж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан