Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ ой хээрийн түймэрт ажиллах нэмэлт хүч цэргийнхнээс хүсэв


2016 онд Улсын хэмжээнд жилд ой хээрийн 138 түймэр гарсан. Үүний улмаас байгаль экологид 10,7 тэрбум, иргэдийн өмч хөрөнгөд 1,3 тэрбум , түймрийн унтраахад 0,3 тэрбум төгрөрийн холхирол учирч байв.
2017 оны нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 53 суманд  95 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Эдгээр түймэрт ОБЕГ 1378 алба хаагч, 193 техник, Хил хамгаалах, цагдаагийн байгууллагын албан хаагч, орон нутгийн иргэд гээд нийт 4993 хүн 583 техник хэрэгсэл ажиллаж байна.
Одоогоор Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгийн Ерөөгийн заагт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сумын нутагт их хэмжээний түймэр гарч байгаа аж. Сүүлийн 14 хоног нэг ч бороо ороогүй хуурайшилт өндөр байгаа нь түймэр дэгдэх эрсдэл болж буй юм. 5 сарын 17-нд гарсан Минжийн түймрийг унтраагаад орон нутагт нь хүлээлгэж өгсөн ч хөрснөөсөө шатаж ахиж дэгдсэн гэдгийг ОБЕГ-ын удирдлагууд хэлэв.
Богд ууланд гарсан 4 түймрийн хувьд га талбайн хувьд 1-2 байгаа ч дороосоо ахиж уугиж буй гэнэ.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарч байгаа түймрийн хувьд хүн хүч хүрч очих боломжгүй. Техник хэрэгсэл 8-10 км-ын наана зогсохоос аргагүй бол  хүн хүч 48 цаг явж хүрч байгаа аж. Сэлэнгэ, Хэнтийд байгаа түймэр дээр онгоцоор ОБЕГ-ын алба хаагчдыг буулгаж, өнөөдрийн байдлаар 411 алба хаагч эдгээр түймэр дээр ажиллаж байгаа юм байна. Нийслэлийн 4 дүүрэгт 16 удаагийн ойн түймэр гарсан. Зуслангийн айл өрхүүд маань шар өвсөө шатаах гээд обьектын түймэр болгосон тохиолдол ч гарч байгааг ОБЕГ-аас анхааруулав.
Онцгой байдлын газраас  “түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан яам агентлагуудад үүрэг чиглэл хүргүүлье. Хоёрт, Үүлэнд зориудаар нөлөөлөх хэрэгтэй байна. Гэхдээ бид хэд хэдэн удаа оролдож үзсэн боловч үүлний байдлаас шалтгаалж байна. Мөн ой хээрийн түймрийн зургийг яаралтай тухайн орон нутгийн Онцгой байдлын алба хэлтэс хүргүүлэх шаардлага байна. Төв аймгийн Эрдэнэ, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын түймрүүдэд зэвсэгт хүчний алба хаагчаас нэмэлт хүч авах” зэрэг санал Шадар сайдад хүргүүлэв.
Жил жилийн статистик үзүүлэлтээс харахад нийт гарч байгаа түймрийн 85-90 хувь нь хүний буруутай үйлдлээс гардаг. Хэдийгээр цагдаагийн байгууллага 93 түймрийг шалгаж байгаа ч мэдээллээс харвал хувь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарч байна гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан