Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Онцгой байдлынхан оны эхнээс 662 хүний амь, 9.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө аварчээ
Онцгой байдлын өдөр өнөөдөр тохиож байна. Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 оны 06 дугаар сарын 20-ны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргасан. Ингэснээр  Онцгой байдлын алба байгуулагдах үндэс болжээ.
Монгол Улсад сүүлийн 10 жилд 38 мянга орчим байгалийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 2203 хүний амь нас эрсдэж улсын хэмжээнд 1 их наяд 70 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан тооцоо гараад байна.

Тэгвэл энэ хугацаанд Онцгой байдлын албаны алба хаагчид 10174 иргэний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 195.8  орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд оролцсон аж.
Онцгой байдлын алба хаагчид энэ он гарснаас хойш 662 хүний амь аварч, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 9.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо нь 191-ээр нэмэгдсэн дүн юм.

Онцгой байдлын албанд одоогоор  25-40 насны 4200 гаруй албан хаагч ажиллаж буй юм. Аврагчдын олон улс, хүмүүнлэгийн болон хамтрагч байгууллагуудын хандив, зээл тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар албаны техник, тоног төхөөрөмжөө үе шаттай шинэчилж буй талаар ОБЕГ-аас мэдээлсэн. Ингээд гамшигтай тэмцэх техникийн 56 орчим хувийг шинэчилээд байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан