Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
ШУУРХАЙ: ХНХЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгийн 2 дахь өдрийн арга хэмжээ цуцлагдлаа



Өчигдөр нээлтээ хийсэн тус өдөрлөгийн үеэр нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бүлгүүд, гэр бүл, хүн амын хөгжил, нийгмийн халамжийн зэрэг олон талт бодлого, хууль эрх зүйн танилцуулга, арга хэмжээ, үйлчилгээг иргэдэд өгч ажилласан юм. Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудаас ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, иргэдийн асуулт, лавлагаанд хариу өгч, дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. Мөн харьяа байгууллага, судалгааны төвүүдээс гадна ажил олгогч томоохон аж ахуйн нэгжүүд ч өдөрлөгт оролцож иргэдийг нээлттэй ажлын байранд сонгож авах ажлыг зохион байгуулсан. Өнөөдөр эдгээр арга хэмжээ үргэлжлэх ёстой байсан ч ийнхүү цуцлагдаж байгаа юм.

Мөн өдөрлөгийн үеэр хамгийн том хөдөлмөрийн бирж ажиллаж 20.000 ажлын байранд 60 орчим аж ахуйн нэгжүүд иргэдийг бүртгэх ажлыг зохион байгуулав. Одоогийн байдлаар нэгдсэн дүн хараахан гараагүй ч өчигдрийн /2017.06.19/ байдлаар нийт 10.000 гаруй иргэн ажлын байранд бүртгүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан