Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
СЕХ-нд бэхэн тэмдэглэгээ хийхийг шаардсан шаардлага хүргүүллээ

Сүүлийн үед нэрсийн жагсаалтад хүмүүс өөр өөр хаяг дээр бүртгэлтэй байгаа, нэг айлын хаяг дээр байхгүй хүмүүсийг нь бүртгэсэн гэх тодорхой зөрчлүүд илэрч буй юм. Энэ байдлыг үндэслэж нэг сонгогч нэг л удаа саналаа өгөх ёстой гэсэн зарчмыг хангаж өгөхийг хүсч Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Х.Баттулгын Сонгуулийн төв штабаас өнөөдөр СЕХ-нд шаардлага хүргүүллээ.
Энэхүү шаардлагаар сонгогчдын саналаа өгснийг илэрхийлэх хурууны бэхэн тэмдэглэгээ хийхийг шаарджээ. Учир нь, сонгогч олон удаа давтан энэ, тэнд саналаа өгөх нөхцөл байдал үүсч болзошгүй хэмээн үзжээ.
Мөн АН-ын удирдлагын зүгээс сонгуулийг СЕХ ил тод шударга, ямар нэгэн будлиангүй зохион байгуулах хуулиар олгогдсон үйл ажиллагааг явуулах ёстой гэж үзсэн байна.
Харамсалтай нь, СЕХ-ноос бэхэн тэмдэглэгээ хийх боломжгүй, бэх дууссан гэх шалтгааныг хэлж буй юм. Уг нь, хуульд тэмдэг, тэмдэглэгээ хийх, бэх авах мөнгийг улсын төсөвт суулгаж авах эрхийг нь хуульчилж СЕХ-нд эрхийг нь олгосон байдаг. Тиймээс энэхүү шаардлагыг биелүүл хэмээх шаардлагаа Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, УИХ-ын дэд дарга, гишүүн Я.Санжмятав нар СЕХ-нд хүргүүллээ.

0 Сэтгэгдэл