Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна
Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааны хаалт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааны хаалт өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Сурталчилгааны хаалтад нэр дэвшигчээс гадна УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Л.Болд,  Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, хотын дарга асан Э.Бат-Үүл, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Сонгуулийн сурталчилгааны хаалтын үйл ажиллагааны эхэнд АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үг хэлсэн. Тэрбээр сонгуулийн сүүлчийн хоёр өдөр эрх баригчид, МАН-ынхан их хэмжээний мөнгө тараахаар бэлтгэж байгаа талаар анхааруулж, саналаа худалдахгүй байхыг иргэдэд санууллаа. Түүний дараа нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл үг хэлж, шударга сонгууль болохгүй, эрх баригчид луйвар хийвэл Үндсэн хуулийнхаа төлөө тэмцэнэ гэдгээ ч илэрхийлсэн юм.

Мөн Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа ээжүүд, эмэгтэйчүүдийн нэрийн өмнөөс үг хэлж, нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг дэмжихийг уриалсан. Түүнээс гадна Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар залуучуудаа сонгуульдаа идэвхтэй оролцож, зөв сонголт хийхийг ч уриаллаа. Ийнхүү АН-аас нэр дэвшигч, “Монгол ялна” хэмээх уриатай Х.Баттулга сонгуулийн сурталчилгааныхаа хаалтыг ёслол төгөлдөр хийж, албан ёсоор сурталчилгаагаа өндөрлүүллээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан