Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна
ТАСС: Монголд түүхэндээ анх удаа хоёр шаттай сонгууль болох нь

Даваа гарагт Монголд болсон ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 66,54 хувь нь оролцсон байна. “Нийт сонгогчдын ирж 66,54 хувь байгаа бол нийслэл Улаанбаатарт 67,73, хөдөө аймгуудад 65,53 хувьтай байна” гэж МОНЦАМЭ агентлаг мэдээллээ.

Монголын орчин үеийн сонгуулийн түүхэнд ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай болох нь дамжиггүй байна. Сонгуульд нэр дэвшсэн гурван нэр дэвшигчээс нэг нь ч 50-иас илүү хувийн санал авч чадаагүй болохоор хоёр долоо хоногийн  дараа дахин санал хураалт болох нь. Харин хэн нь хоёр дахь өрсөлдөгч байх вэ гэдэг нь эргэлзээтэй байна.

Урьдчилсан дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга эхний шатны сонгуульд тэргүүлж байна. Харин МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд, МАХН-ын нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар нар авсан саналаараа тун ойрхон 0,1 хувийн зөрүүтэй өрсөлдөж байна.

Монгол Улс Ерөнхийлөгчөө дөрвөн жилд нэг удаа сонгодог, нэг хүн энэ албан тушаалд нэг удаа л дахин сонгогддог хуультай. Өнөөгийн ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  хоёр дахь удаагаа сонгогдоод ажиллаж байгаа юм хэмээн ТАСС агентлаг мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан