Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна
Сонгуулийн сурталчилгаа нь дүн шинжилгээ хийх мэдээллээр дутмаг байсан хэмээн дүгнэв


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хөндлөнгөөс ажигласан олон улсын сонгуулийн ажиглагчид сонгуулийн дараах урьдчилсан үнэлэлт дүгнэлтээ танилцуулж, мэдээлэл хийлээ. 


Хэвлэлийн хуралд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики, Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене, ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос болон ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, Элчин сайд Гээрт-Хинрич Аренс нар оролцов.

Тэд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль  өрсөлдөөнтэй,  зохион байгуулалт сайтай болж  өнгөрсөн ч шүүхийн шатанд байгаа хэргүүдийн улмаас нэр дэвшигчдийн талаар сонгогчдод  эргэлзээ төрүүлэхэд хүргэлээ” гэлээ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр  сонгуулийн сурталчилгаа  өргөн дэлгэр цацагдсан хэдий ч дүн шинжилгээ хийх мэдээллээр дутмаг  байсан хэмээн дүгнэв.

ЕАБХАБ-ын Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики “Энэ удаагийн сонгууль нь өрсөлдөөнтэй, Монгол Улсын ардчиллын зарчмаар  явагдаж, өгөөжтэй  сонгууль болж өндөрлөлөө. Шүүхийн шатанд нэр дэвшигчидтэй холбоотой  хэргүүд шийдвэрлэгдэхгүй  хүлээгдэж байгаа нь  эргэлзээ, төөрөгдөл төрүүлж  байгаа тул үүнийг анхаарах хэрэгтэй. Хоёр дахь шатны санал хураалтаар  сонгуулийн эерэг  үйл явц бүхэлдээ  дахин баталгаажна гэдэгт би найдаж байна” хэмээлээ. Нэр дэвшигчид асуудлыг хөндөхдөө  харилцан бие биенээ буруутгаж байсан нь үнэмшихүйц  мэдээлэл болж чадсангүй. Иймд сонгуулийн  сурталчилгаа  нь сонгогч ялангуяа  залуучууд саналаа  өгөхдөө хойрго хандахад нөлөөлсөн гэж дүгнээд байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан