Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
МАН: Баян-Өлгий аймгийн хэсгийн хороодын саналыг гараар тоолъё

Баян-Өлгий аймгийн зарим сумдын сонгуулийн хэсгүүдийн дүнг зориуд удаашруулж байгаа сонгуулийн дүнд МАН-ын нэр дэвшигч М.Энхболд нөлөөлж, санал хулгайлсан гэж Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар мэдэгдсэн нь данхин санал хураалтад нөлөөлж мэднэ. Ийм учраас МАН нэрээ цэвэрлэх гэж Баян-Өлгий аймаг дахь хэсгийн хороодын сонгуулийн дүнг гараар тоолох шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байгаа юм байна.
"Баян-Өлгий аймгийн сонгууль бүх шатандаа хуулийн хүрээнд явагдсан. Сонгуулийн хэсгийн хороод аймаг, сумын төвөөс алслагдсан байдаг. Иймээс интернет, утасны сүлжээтэй холбогдоогүй. Өмнөх оны сонгуулиудад мөн адил Баян-Өлгий аймаг дахь хэсгийн хороодоос сонгуулийн дүн хоцорч ирдэг байсан. Иймээс бид Баян-Өлгий аймаг дахь хэсгийн хороодын сонгуулийн дүнг гараар тоолох шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна ” гэж УИХ-ын гишүүн Х.Бателхан хэллээ.
" Олон нийтийн дунд үүсээд буй хардлагыг арилгахын тулд дахин гараар тоолох шаардлага хүргүүлж байгаа бөгөөд гар тооллогын дүнг олон нийтэд ил тод зарлах хэрэгтэй. Мөн саналыг гараар тоолоход намуудын төлөөллийг мөн байлцуулах хэрэгтэй" гэж МАН-ын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаяр хэллээ.

0 Сэтгэгдэл