Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна
Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийхийг шаардав

МАН-аас Төв аймаг дахь Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал авах хэсгийн хороодод 100 хувь хяналтын тооллого хийхийг СЕХ-ноос шаарджээ.

Энэ талаар МАН-ын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар мэдээлэл хийв.

Тэрбээр, “Санал хураалт эхэлсэн үеэс буюу 07.00 цагаас Төв аймгийн хэсгийн хороодын санал тоолох төхөөрөмжүүд ажиллагаагүй болсон байна. Тиймээс саналыг хайрцагаар авч байгаа юм. Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос МАН болон АН-ын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, төхөөрөмжүүдийг нэн дариу засварлахаар ажиллаж байгаагаа танилцуулсан.

Төв аймаг бол МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын уугуул нутаг тул олонхийн санал авах боломжтой. Тиймээс манай нам санал тоолох төхөөрөмжийг санаатайгаар ажиллуулахгүй байж болзошгүй хэмээн үзэж СЕХ-нд хоёр зүйл бүхий шаардлага хүргүүлж байгаа юм. Нэгдүгээрт, санал тоолох төхөөрөмж ажиллагаагүй болсон шалтгааныг тогтоож, ард иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөх ёстой. Хоёрдугаарт, Төв аймгийн бүх хэсгийн хороодод 100 хувь хяналтын тооллого хийхийг шаардаж байна” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан