Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна
Монголын шинэ Ерөнхийлөгч ажилдаа явган ирж байна гэв

Монгол Улсын шинэ ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Их тэнгэр цогцолбор дахь Ерөнхийлөгчийн харшид амьдрахаас татгалзаж, ажилдаа явган ирж байна гэснийг монголын хэвлэлүүд мэдээллээ.

Сүүлийн 63 жилийн туршид Монголын удирдагчид болох Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх, Пунсалмаагийн Очирбат, Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр, Цахиагийн Элбэгдорж нар Богд уулан дахь тусгай хамгаалалттай Их Тэнгэрийн харшид амьдарч байсан юм. Энд бас парламентын тэргүүн Миеэгомбын Энхболд, Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат нарын байр байдаг.

Харин Х.Баттулга нийслэл Улаанбаатар хотын төв Төв шуудангийн эсрэг талд байдаг Цэдэнбалын өвлийн сууц байсан тийм ч том биш байранд амьдрах гэнэ. Шинэ Ерөнхийлөгч Төрийн ордноос 400 метр зайтай гэрээсээ ажилдаа явган ирж байх гэнэ. Төрийн  олон албан тушаалтан энэ жишгээр том том жип машин, тансаг амьдралаас татгалзаж эхлэх байх хэмээн Ерөнхийлөгчийн захиргааныхан  найдаж байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж  ялаад байгаа Халтмаагийн Баттулга нь “Женко” корпорацийг эзэмшдэг монголын баян хүмүүсийн нэг. Баттулга самбо бөхийн дэлхийн аварга тамирчин хүн хэмээн eadaily.com/ru/ хэвлэлд бичжээ.
0 Сэтгэгдэл
Bi iim l erunhiilugch iig husej bsan. Ugluu zamiin tugjirel garahgui nee goe goe. Tanid amjilt husie
Хамгийн их уншсан