Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Хүчинтэй хугацаа нь дууссан 79 нэрийн эм, бэлдмэлийг хураажээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хууль бус худалдаалалтын байдалд улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтад тусгай зөвшөөрөл бүхий 194 эмийн сан, 17 эм ханган нийлүүлэх байгууллага, 14 эмнэлэг хамрагдаж, шалгалтаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй болон бүртгэлийн загвараас зөрүүтэй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 79 нэрийн, 2,5 сая төгрөгийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлэн, хурааж устгалын комисст шилжүүлсэн байна.
Зөрчил гаргасан байгууллага, албан тушаалтанд нийт 4,6 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулж, 80450 төгрөгийн нөхөн төлбөр тавьжээ.
Мөн хяналт шалгалтанд хамрагдсан байгууллага, аж ахуйн нэгжийн мэргэжилтэн, ажилтнуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
 
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан