Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
МТА:Тээврийн хэрэгслийн албан татвараа зургаадугаар сарын 1-нээс өмнө төлөөрэй
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Өнөөдрөөс нээгдэж байгаа авто замууд
Хавдрын тусламж үйлчилгээний 45 хувийг ХСҮТ дангаараа үзүүлдэг
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Б.УЯНГА “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙД АЖИЛЛАВ
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна
Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ
15 хүүхдийг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байгаа
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний таван сарын байдлаар 859 хүүхэд төөрсөн тухай мэдээлэл иржээ. Алга болсон хүүхдүүдээс 844-ийг олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн бөгөөд 15 хүүхдийг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байгаа.
Монгол Улсад 1 сая 27 мянга орчим хүүхэд амьдарч байна. Үүний 800 орчим мянган хүүхэд Нийслэлд оршин сууж байгаа. Нийслэлийн цагдаагийн байгууллагад өдөрт дунджаар 15-20 орчим хүүхэд алга боллоо гэх мэдээлэл иргэдээс ирдэг байна. Тодруулбал 2017 онд ЦЕГ-ын эрэн сурвалжлах санд 1200 орчим хүүхэд сураггүй алга болсон гэх мэдээлэл бүртгэгдсэн аж. Эдгээр хүүхэд бүгд олдсон, одоогоор нийслэлийн хэмжээнд хүүхэд алга болсон мэдээлэл бүртгэгдээгүй байгаа юм байна.
Эцэг, эх нь хамт явж байгаад гудамж, талбай олон нийтийн газарт төөрөх, салсан эцэг эхийн аль нэг нь авч яваад мэдээгүй, автобусанд суугаад буудлаа өнгөрүүлсэн, найзындаа байж байгаад ирснийг мэдээгүй гэх шалтгаанаар алга болсон тухай дуудлага мэдээлэл ирдэг ажээ.
Одоогоор Дорнод, Баян-Өлгий аймагт алга болсон хоёр хүүхдийг эрэн сурвалжилж байгаа юм байна.
2018 оны эхний таван сарын байдлаар насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдэх тохиолдол 15 хувиар, гэмт хэрэгт холбогдсон хүүхэд 35 хувиар буурчээ. Харин насанд хүрээгүй хүүхэд гэмт хэргийн хохирогч болох үйлдэл 38 хувиар өсчээ.
0 Сэтгэгдэл