Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Нам даралтын зуухнаас гарсан үнсэнд цацаргын шинжилгээ хийж байна

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдолын гол эх үүсвэрийн нэг нь нам даралтын зуухнууд. Сүүлийн жилүүдэд утаа, зуухны тухай байнга ярьж буй. Ингээд зууны талаар хийсэн судалгаанаас үзвэл Улаанбаатарт  жижиг, том нийлээд нийт 1400  нам даралтын зуух ажиллаж байна. Эдгээрийн  100 кВт-аас дээш хүчин чадалтай 204 ширхэг халаалтын зуух бий. Хамгийн түгээмэл  хэрэглэгдэж байгаа нь НР18- 27/54, BZUI-100, CLSG, маркийн нам даралтын зуух юм. Энэ гурав нь нийт нам даралтын зуухны 46 хувийг эзэлдэг.   Гэтэл Ашигт үйлийн коффцент нь манай улсад хэрэглэж болох нам даралтын зуухны стандартыг зөрчдөг  аж.  
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дээрх нам даралтын зуухнуудын  хаягдал үнснээс дээж авч шинжилгээнд хамруулж байна. Тухайлбал,  хүн амд нөлөөлөх цацрагийн шарлагын эрсдэлд үнэлгээ хийх, зорилгоор 6 аж ахуйн нэгж, байгууллагын нам даралтын зуухны хаягдал үнснээс 16 дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид байгалийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох шинжилгээнд хамруулжээ. Одоогоор уг шинжилгээний хариу гараагүй бөгөөд тандалт судалгаа үргэлжилж байгаа юм.

Хүний Эрхийн Үндэсний Комиссын энэ онд гарсан 17 дахь илтгэлд “Агаарын бохирдол нь амьсгалын замын, зүрх судасны, төв мэдэрлийн системийн, харшлийн өвчлөл, удамшлын эмгэг, хавдар зэрэг өвчны тархалт өсөхөд нөлөөлж байгаа. Улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж  хүн амын өсөлт буурхад хүргэх аюултай байна” хэмээн дурджээ.

НИТХ-аас энэ онд “Утаа, агаарын бохирдлын эх үүсвэр болсон зуух янданг хязгаарлаж, шинээр  нэмэхгүй байх журмыг судлан боловсруулж хэрэгжүүлнэ.  Нийслэл дүүрэг хороодын хэсгийн ахлагчдын агаарын чанарыг хангах, байгаль орчны байцаагчийн давхар  үүрэг гүйцэтгэх асуудлыг шийдвэрлэнэ.  Утааны эх үүсвэрийн багагүй хувийг эзлэж буй бүх төрлийн нам даралтын зуухнуудыг энэ  онд багтаан төвийн шугамд холбох эсвэл бүрэн цахилгаан болгож ажлыг зохион байгуулж, хяналт тавин ажиллана” хэмээн мэдэгдсэн билээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан