Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа
Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ
Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ
Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Эрүүл мэндийн салбарынхан ирэх долоо хоног ажил хаяна

Эрүүл мэндийн салбарын сувилагч, ажилтнууд Төр засагт хандан цалин хөлсөө нэмэгдүүлэхээр тасралтгүй тэмцэж, санал, шаардлага, мэдэгдэл өгч, жагсаал, цуглаан, ажил хаялтын өмнөх суулт хийсэн ч өнөөдрийг хүртэл бодит үр дүнд хүрээгүй байгаа. Энэ хугацаанд Эрүүл мэндийн яамтай “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны нэмэлт хэлэлцээр” байгуулсан боловч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бүртгэхээс татгалсан хариу ирүүлсэн нь тэмцлийг хурцатгахад хүргээд байгаа юм.
Тиймээс эрүүл мэндийн салбарынхан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан Нэмэлт хэлэлцээрийн 9 дэх заалтын биелэлтийг шаардаж үүсгэсэн хөдөлмөрийн хамтын маргаанд зуучлагчаар томилогдсон Ч.Балжиннямын “Зуучлагчаар ажилласан тухай тэмдэглэл”-ээс хөдөлмөрийн маргааны нэг тал болох Засгийн газар зуучлагчаас үндэслэлгүйгээр татгалзсан нь хөдөлмөрийн маргааны явцад ажил хаях, зохион байгуулах эрх хуулийн хүрээнд үүссэн гэж үзсэн байна.
Иймд “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэмлэмж тогтоохыг шаардсан” эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилтнууд тэмцэл хөдөлгөөнийг үр дүнд хүргэхийн тулд салбарын ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын дэргэд байгуулагдсан Ажил хаялт зохион байгуулах Түр хороодоос 06 дугаар сарын 25-ны 17.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын 20 эмнэлэг, орон нутгийн 11 аймгийн бүх ажилчдын хурлаа хийж, хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар шийдвэрлэж, ирэх долоо хоногт улс орон даяар ажил хаялт зохион байгуулах гэж байна.
Ажил хаялтыг зохион байгуулахдаа хүний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсч болох эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээ, яаралтай мэс засал, гэмтэл, төрөх зэрэг зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээг хэвийн явуулж, “ажил хаялтанд оролцож байна” гэсэн тэмдэг зүүж тусламж үйлчилгээг үзүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс ирэх долоо хоногоос бүх шатны эмнэлгийн амбулатор, хэвтэн эмчлүүлэх болон өрх, сумын эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжгүй болох ажээ.
Өнөөдөр 17.00 цагаас өмнө үлдсэн эрүүл мэндийн байгууллагууд хурлаа хийж дуусахаар мэдээгээ ирүүлсэн аж.

0 Сэтгэгдэл