Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ
Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

“Иргэдийн оролцоотой - тээвэрлэлтийн нөхцлийг сайжруулах жил”-ийн хүрээнд зарим дүүрэг, хороодын иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу холбогдох судалгаа, тооцооллыг хийж, нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд дараах өөрчлөлтийг орууллаа. Үүнд:
Чингэлтэй дүүргийн 13, 14, 15, 16 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст” чиглэлийн замналыг богиносгон Ч:8 “Хайлааст – МУБИС – Цэцэг төв” болгон өөрчилж автобус хоорондын хүлээгдлийн хугацааг бууруулж байна.
Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон- Монгол кино үйлдвэр” чиглэлийн замналыг Халдвартын эмнэлэг хүртэл сунгаж байна.
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Нарны замд шинээр хийгдсэн “Хермес худалдааны төв” зогсоолоор Ч:46 “Улаан чулуут-Их наран-Вокзал” чиглэлийн замналыгдайруулж явуулах өөрчлөлтийг хийж байна.

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооболон Налайх дүүргийн иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлт, замын хөдөлгөөний ачаалалд хийсэн судалгааг үндэслэн ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС”чиглэлийн үйлчилгээг Токиогийн гудамжаар ордог хэсгийг өөрчилж Бээжингийн гудамж буюу Хөгжим бүжгийн коллежийн уулзвараар буцааж эргүүлэх төлөвлөлтийг хийв.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэлийн замналыг хоёр хувааж Ч:36“Гачуурт-Офицеруудын ордон-Жуковын музей”, Ч:65 “Зайсан-Офицеруудын ордон” болгон тус тус өөрчлөлт орууллаа.
Дээрх чиглэлүүдэд холбогдох өөрчлөлтийг хийж, үйлчилгээг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр төлөвлөөд байгаа тул иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

0 Сэтгэгдэл