Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
“Шарилжгүй Улаанбаатар-3” аян зарлалаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Харшлийн эсрэг хамтдаа” уриан дор “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 17-ныг хүртэл зохион байгуулана.
УБЗАА-ны ахлах мэргэжилтэн С.Аригуун “Шарилжгүй Улаанбаатар-3” аяны эхний нэгдсэн арга хэмжээ 29, 30-ны өдрүүдэд болно. Хоёр дахь нь наймдугаар сарын 10, 11-нд зохион байгуулагдана. Аяны зохион байгуултад хорооны хэсгийн ахлагч нарыг ажиллуулна. УБЗАА-тай хамтардаг хог хаягдал, ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг зургаан төрийн бус байгууллага хороо, дүүргийн цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллах бол ААН, байгууллагын цэвэрлэгээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч нар хяналт тавьж ажиллана. Монголын улаан загалмайн нийгэмлэг шарилж түүх ажилд идэвхитэй оролцож байгаа иргэдийн бүлэг, хэсгийн ахлагч нарыг урамшуулах юм” хэмээв.

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшлийн лабораторийн эрхлэгч Б.Сангидорж “Сүүлийн жилүүдэд олон төрлийн харшлийн шинж чанартай өвчлөл ихэсч байна. Тэр дундаа улирлын чанартай тохиолдох ургамлын тоосны харшил өвчин их байна. Нийт хүн амын 2-3 хувь нь ургамлын тоосны харшилтай гэж бидний судалгаанд гарч байна. Хот суурин газрын орчны борхирдол, байгаль, экологийн доройтол, цөлжилт бий болсон зэрэгтэй холбоотойгоор шарилжийн тоосны харшил хүн бүрийн анхаарлыг татаж байна. Шарилжийн төрлийн ургамалууд цэцэглэж агаарт их хэмжээний тоосжилт үүсгэснээс болоод харшлийн төрлийн өвчин үүсч байна” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан