Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
”Хааны эрэлд-2018” олон улсын цэргийн хээрийн сургууль өндөрлөв

“Хааны эрэлд 2018” Энхийг дэмжих ажиллагааны Олон Улсын цэргийн хамтарсан сургууль Таван толгой цэргийн сургуулилтын баазад 14 хоног болж өнгөрлөө.Энэ удаагын цэргийн хээрийн сургуульд  26 улсын 1400 орчим цэргийн албан хаагч  оролцов. Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулдаг энэ сургуулилт 2003 оноос хоёр орны хамтарсан сургуулилтаар эхэлж, 2006 оноос өргөжин олон улсын сургуулилт болсон юм.  Уг хээрийн сургуулиар команд штабын сургууль, рот, салааны хээрийн сургууль, тусгай хүчний болон усны сургуулийг тус тус зохион байгуулжээ.

Энэ жилийн хээрийн сургуулилтад Бутаны Вант улсаас цэргийн ажиглагч, Катар Улсаас салааны бүрэлдэхүүн анх удаа оролцожээ. Мөн АНУ, Авсрали, Беларусь, БНХАУ, БНСУ, БНЭУ, Итали, Франц, ХБНГУ, Япон, ОХУ, ИБУИНВУ, Канад, Индонез, Казахстан, Камбож, Катар гээд таван тивийг төлөөлсөн дайчид цугларан туршлага, дадлага хуваалцлаа.

Сургуулилтын хүрээнд иргэдэд чиглэсэн хүмүүнлэгийн ажиллагааг Сонгино Хайрхан дүүрэгт зохион байгуулж, олон улсын цэргийн эмч нарын хамтарсан баг тус дүүргийн 4, 7, 24 ,26 дугаар хорооны иргэдэд эрүүл мэндийн үзлэг, эмнэлгийн  тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.















0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан