Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ
Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Энэтхэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгнө

Цэргийн төв эмнэлэг, БНЭУ-ын “Би Эл Кэй Супер Спейшиалти” эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эмч нар Цэргийн төв эмнэлэгт элэг, хавдар, мэдрэлийн чиглэлээр үзлэг, оношилгоог 7 дугаар сарын 1-ний өдөр иргэдэд үнэ төлбөргүй хийнэ. Тухайлбал, доктор, профессор Санжей Неги элэгний архаг эмгэг, элэгний хатуурал, элэг шилжүүлэн суулгах, элэгний хавдар, нойр булчирхайн хавдрын чиглэлээр үзлэг хийж, заавар зөвлөгөө өгөх юм. Мөн доктор Панка Панде ходоод, хэвлий, хөх, бүдүүн, шулуун гэдэс, толгой хүзүү, цээж, цус, эмэгтэйчүүд, мезотель эсийн хавдар болоод ясны чөмөг шилжүүлэн суулгах чиглэлээр, мэдрэлийн эмч доктор Рохит Бансил тархи, нугасны хавдар, хүүхдийн мэдрэл судлал, нуруу нугасны мэс засал, мөрний сүлжээ мэдрэл, захын судасны мэдрэл, нервологи гэмтлийн үзлэг хийж, зөвлөгөө өгнө.
Зөвлөгөө авахыг хүссэн иргэд өмнө нь шинжилгээгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99952517 дугаараас лавлаж болох аж.

0 Сэтгэгдэл