Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр 610 зөвшөөрөл олгоно

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх болон Хүй 7 худагт худалдаа, нийтийн хоолны чиглэлээр үйлчилгээг хэрхэн явуулах талаар мэдээлэл өглөө. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэн орчмоор 400, Хүй 7 худагт 210 худалдаа, нийтийн хоолны чиглэлийн зөвшөөрөл өгөх аж.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 400 гаруй улсын байцаагч, хоёр явуулын лаборатори ажиллана. Энэ лабораториор айраг болон махнаас газар дээр нь дээж авч хяналт шалгалтыг хийх гэж байна. Хүй 7 худаг, Төв цэнгэлдэхээс гадна Д.Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн парк гээд нийт 5 цэгт улсын байцаагч нар ажиллана. Сонгон шалгаруулалтаар эрх авсан 610 ААН-д баяр наадмын өдрүүдэд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах талаар зөвлөмж хүргүүлж байгаа. Хууль бус үйлчилгээ явуулах юм бол бараа бүтээгдэхүүнийг хураан авч, Зөрчлийн тухай хуулиар торгоно” хэмээн ярилаа.
Ирэх сарын 2-ны өдөр сонгон шалгаруултад тэнцэж, үйл ажиллагаа явуулах эрх авсан ААН-үүдийг зарлах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан