Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
“Бүтээлч, ухаалаг, байгальд ээлтэй тээвэр” сэдэвт олон улсын зөвлөгөөн боллоо

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн Зүүн өмнөд азийн тээврийн судалгааны нийгэмлэг, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургууль, Монголын тээвэр судлаачдын нийгэмлэгтэй хамтран “Бүтээлч, ухаалаг, байгальд ээлтэй тээвэр” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг өнгөрсөн сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Зүүн өмнөд азийн тээврийн судалгааны нийгэмлэгийн ерөнхийлөгч Доктор Тэцүо  Яа, дэд ерөнхийлөгч, Өмнөд Солонгосын тээврийн институтын дарга Доктор Жейхак О болон бусад 20 орны 30 гаруй эрдэмтэн судлаачид, тээврийн салбарын удирдлагууд оролцлоо. Тус Хүрээлэн Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг боловсруулж байгаатай холбогдуулан уг ажлаа дээрх эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлж, хот төлөвлөлт болон тээврийн салбарын бодлогын хэмжээний үнэтэй зөвлөгөө авч, цаашид хамтын ажиллагаа өргөжүүлэх талаар харилцан тохиролцов гэж нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс мэдээлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан