Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МҮЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА


-Ажил хаялт пүрэв гаргийн 08:30 минутад эхлэх нь-
МҮЭ-ийн холбооны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн 2018 оны зургадугаар сарын 29-ний хурлаар Төрийн албан хаагчдын холбогдох мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоодын ажил хаялт зохион байгуулах саналыг харгалзан үндэсний хэмжээнд ажил хаялтыг хуулийн хүрээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. Уг ажлын хэсгийн ахлагч МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг нар
өнөөдөр МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар болон тус салбарын Эрүүл мэндийн байгууллагуудын ажил хаялт зохион байгуулах түр хороодын дарга нартай МҮЭ-ийн холбооны хурлын танхимд уулзалт хийв. Уулзалтыг тус салбарын энэ сарын 5-ны өдрөөс эхлэн улс орон даяар ажил хаялт зохион байгуулах 249 эмнэлгээс хуулийн хүрээнд ирц хангаж хурлаа хийсэн нийслэлийн 98, аймгийн төвийн 21, сумын 88 нийт 207 эмнэлгийн 16611 эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил хаялт зохион байгуулахаар шийдвэрлэснээ албан ёсоор мэдээллэх, үндэсний хэмжээнд ажил хаялтыг хуулийн хүрээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс мэргэжил, арга зүй, хуулийн зөвөлгөө авах зорилгоор зохион байгууллаа. Уулзалтын эхэнд МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт (тариф)-ын нэмэлт хэлэлцээр"-ийг хуулийн хүрээнд хэлэлцэн зөвшилцөж байгуулсан ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, хуулийн үндэслэлгүйгээр хойш тавьж хүнд суртал гаргасаар өнөөдрийг хүрлээ. Эрүүл мэндийн салбарынхан тавьж буй шаардлагаасаа, хууль ёсны эрхээ эдлэхийг шаардаж буй тэмцлээсээ алхам байтугай сөөм ч ухрахгүй. Бид өнгөрсөн 1 сараас эхлэн тасралтгүй 6 сар тэмцлийн арга хэмжээ зохион байгуулж, суулт хийж, үсээ хусах зэргээр зөвшилцөх бүх л аргыг хэрэглэсэн. Гэвч үр дүнд хүрээгүй учраас эмч, эмнэлгийн ажилчид эцсийн арга болох ажил хаялт хийх шатанд шилжиж байна. Бидний туйлын зорилго ажил хаялт биш“ гэв. Ажлын хэсгийн ахлагч МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа “Бид өнөөдөр хариуцлагатай арга хэмжээний өмнө уулзаж байна. Ажил хаялт хийх нь нэн тэргүүнд хэрэглэх зэвсэг биш юм. Бидний хувьд хариуцлагтай алхам, тэмцлийн бол хамгийн хүнд хэлбэр. Бид эрүүл мэндийн салбарын ажил хаях шатны тэмцлийг дэмжиж ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Тэмцэл ямагт эсрэг тэмцлийг дагуулдаг учраас та бүхэн энэ бүхэнд сэтгэл зүй, үйл ажиллагааны бэлтгэлтэй байж, эв санааны нэгдэлтэйгээр оролцох шаардлагатай. Олон улсын түвшинд ажил хаялтыг “хоёр үзүүртэй зүү” гэж үздэг. Тиймээс энэ тэмцэлд маш нарийн төлөвлөгөө, стратеги, тактик барьж зохион байгуулалт сайтай оролцох шаардлагатай. Өнөөдөр хэлэлцээрийн тохиролцсон зүйл заалт биелээгүйгээс бүх шатны арга хэмжээ авагдаж, эцэст нь ажил хаях эрх хуулийн хүрээнд үүссэн. Хуулийн хүрээнд ажил хаялт эхлэхэд ажил хаялтад хүргэсэн ажил олгогч, засгийн газар бүх хариуцлагыг үүрэх, арга хэмжээ авах ёстой байдаг. Ажил хаялт хийх тохиолдолд хамгийн чухал зүйл бол эв нэгдэл байдаг. Эв нэгдэлтэй байх бол өөрөө энэ нөхцөлд “Тангараг” гэж хэлж болохоор зүйл шүү” гэлээ. Ийнхүү Хөдөлмөр,нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан Нэмэлт хэлэлцээрийн 9 дэх заалтын биелэлтийг шаардаж үүсгэсэн хөдөлмөрийн хамтын маргаанд Засгийн газар зуучлагчаас үндэслэлгүйгээр татгалзсанаар хөдөлмөрийн хамтын маргааны явцад ажил хаях, зохион байгуулах эрх хуулийн хүрээнд үүссэн тул МЭМАҮЭ-ийн холбооноос улс орон даяар ажил хаялтыг долдугаар сарын 5-ны 8 цаг 30 минутаас эхлэн хийхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан