Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ
Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Анхаарал, хариуцлага, эрсдэлгүй орчин аян эхэллээ

Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх олон нийтэд сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой аяныг энэ сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 1-ний хооронд хоёр сарын хугацаанд зохион байгуулж байна.
Монгол Улсын хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 103 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг тус тус үндэслэл болгон нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн алба хамтран “Анхаарал, хариуцлага, эрсдэлгүй орчин аян” хэрэгжүүлж байна.
Уг аяны хүрээнд:
Амралт зугаалга эхэлсэнтэй холбогдуулаад Улаанбаатар хотын 4 чиглэлд хөдөө орон нутаг руу гарч байгаа иргэдэд /Баянзүрхийн товчоо, 22 –ын товчоо, Яармаг, 7 буудлын пост/ хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх, хүүхэд тээвэрлэлтэнд хяналт тавих
Хүүхдийг осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх анхааруулга шторкийг телевиз, радио, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах
Хүүхдэд ээлтэй, эрсдэлгүй орчин бий болгох чиглэлээр нийслэлийн 152 хорооны орчныг үнэлэх
Хүүхэд хүлээн авах бэлэн байдлыг хангуулах чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн эрсдэлийг үнэлэх үйл ажиллагаануудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Мөн баяр наадамтай холбоотойгоор Төв цэнгэлдэх хүрээлэн, Хуй долоон худаг, олон нийтэд зориулсан Сүхбаатарын талбайн арга хэмжээний үеэр хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, төөрөх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг ажлуулж хүүхдийн байгууллага, цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж байна.

0 Сэтгэгдэл