Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Хурдан морины уралдааныг гараанаас бариа хүртэл камераар хянана

Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо хуралдаж морь уралдах хуваарь, зайг шийдвэрлэжээ. Хүй долоон худагт хурдан морины уралдаан 7-дугаар сарын 10-нд эхэлнэ. Энэ өдөр хязаалан, шүдлэн, 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, дааганы уралдаан болно. Харин 7-дугаар сарын 13-нд болох Уяачдын наадмаар гурван насны эрлийз морины уралдаан зохион байгуулна.
Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолын дагуу хурдан морь уралдах зайг тухайн жилд нь тогтоодог. Энэ дагуу морь уралдах зайг тогтоолоо. Тухайлбал, азарга, соёолон насны морьд 23, их нас 25,  хязаалан 17, шүдлэн 14, даага 12 км газраас тус тус уралдах болжээ.
Үүнээс гадна морь уралдах хамгийн хол зай болох 25 км газраас бариа хүртэл камержуулж, хяналтын бичлэг хийнэ. Энэ хүүхдийг санаатай, санаагүй унагах байдлыг баримтжуулах зорилготой аж. Мөн энэ жил хурдан морины уралдааныг олон машин дагахыг хориглов. Эмнэлгийн  машиныг морь дагуулахгүй. Гараанаас барианы зурхай хүртэл өртөөчилж зогсооно. Харин хурдан морины салбар комиссын дарга, тухайн насны морины даамал, дэд даамал дээр нь хэвлэл мэдээллийн байгууллагын машиныг дагуулах болсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан