Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Яармагын гүүрийг нээлээ

Улаанбаатар хотын хэмжээнд авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл хэрэгжиж буй. Уг төслийн хүрээнд баригдсан шинэ гүүрийн зорчих хэсгийг өнөөдөр нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээлтэд оролцож, Яармагийн гүүрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах бүтээн байгуулалтын ажлыг Хятадын “Төмөр замын 20-р товчоо групп” корпораци гүйцэтгэж байна. Мөн хяналтын зөвлөх үйлчилгээг “Эс Ар Пи инженер консалтинг Монголиа” ХХК гүйцэтгэж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хугацаанд нийслэл дэх гүүрүүдийг шинэчлэхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотын дундуур урсах Туул гол дээгүүр гарч байгаа дөрвөн гүүрийг шинэчлэх ажил эрчимтэй өрнөж байна. Эдгээр гүүр баригдаад, 1960-аад оноос хойш шинэчлэгдээгүй байсан. Хамгийн түрүүнд Яармагийн гүүр ашиглалтад орно. Баянзүрх, Сонсголонгийн гүүрийн ажил эхэлсэн. Өнөөдөр Яармагийн гүүрийн явцтай танилцаж байна. Төлөвлөсөн ёсоор энэ гүүр арваннэгдүгээр сарын 30-нд иж бүрэн ашиглалтад орно. Улаанбаатар хотод анх удаа давхар гүүрэн байгууламж бий болж буйгаараа онцлогтой. Чанарын хувьд өндөр түвшинд хийгдэж байгаа. Өнөөдөр зөвхөн зорчих хэсгийн хөдөлгөөний нээж байгаа. Ирэх арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад авна” хэмээлээ.

Шинэ гүүр нь 250.2 у/м, 20.5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй байх юм. Шинээр барих гүүр доогуур нэвтрэх А рамп зам дээрх гүүр нь 2-10м-ийн жаазан гүүр байна. В, С рамп зам нь асфалт бетон хучилттай байна. Урд эргийн шинэ барих D рамп-д 9х30м-ийн хүчитгэсэн бетон угсармал дам нурууг ашиглах юм.
Зам гүүрийн ажилтай танилцах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гүүрийн гэрлийн шонг сольж, сайжруулах, тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлэх зэрэг зарим засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхийг Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаярт үүрэг болголоо.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Яармагийн үндсэн гүүрийн зорчих хэсгийг өнөөдөр ашиглалтад өгч байна. Гүүрэн байгууламж бүтнээрээ төлөвлөгөө ёсоор ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад орохоор байгаа. Бүтнээрээ ашиглалтад орсноор гурав дахин илүү ачаалал авах чадвартай болно. Мөн зам огтлолцохгүй, нэг талдаа гурван эгнээтэй, зургаан эгнээ замтай болно. Маргаашнаас хуучин гүүрээ хааж засвар, шинэчлэлтийн ажил эхлүүлнэ. Мөн түр гүүрийг буулгана” гэлээ.

0 Сэтгэгдэл