Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ
Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Д.Чулуунбаатар Нэгдүгээр эмнэлгийн захирлаар томилогдож хийх ажлаа танилцуулжээ

Эрүүл мэндийн яамны сайдын 2018.07.16-ны өдрийн Б/40 тоот тушаалаар өчигдөр /2018.07.23/ Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Ерөнхий захирлаар Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Чулуунбаатарыг томилж, үр дүнгийн гэрээ байгуулжээ. Д.Чулуунбаатар нь тус эмнэлгийн Эмнэлзүйн салбарт олон жил ажиллаж байгаа туршлагатай эрүүл мэндийн салбарын менежер юм.
УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар эмнэлэгт тулгамдаж буй асуудлуудыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд танилцуулж доорхи асуудлуудыг нэн түрүүнд шийдвэрлүүлэхээр болжээ. Үүнд:
-Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд шаардагдах С-ARM , Урологи-Андрологийн төвийн мэс заслын зарим дутагдалтай эвдрэлтэй байгаа байгаа багаж тоног төхөөрөмжийг шинэчлэх 212,0/хоёр зуун арван хоёр сая/
-Канадын Лаурель сангаас хандивласан нүдний хагалгааны туршилтын тоног төхөөрөмжүүд болон Нүдний торлог шилэнцэрийн хагалгааны 1.5 тэрбум төгрөгний өртөг бүхий багаж тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвараас чөлөөлөх
-Бүрэн тоноглогдсон шинэ түргэн тусламжийн машин
-Нүдний мэс заслын хагалгааны өрөөний засварын хөрөнгө 85,0/наян таван сая/₮-зэргийг шийдвэрлэхээр болсон байна.
Эмнэлгийн хэмжээнд тулгамдаад байгаа дээрх асуудлуудыг шуурхай шийдвэрлэж дэмжин ажиллахаар болсон салбарын сайд Д.Сарангэрэлд болон бусад яамны удирдлагууд хамт олонд хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалхад идэвхийлэн зүтгэж байгаад нь УНТЭ-ийн хамт олон талархаж буйгаа илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл