Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ
Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Амарч зугаалж яваа иргэд усанд осолдох явдал гарсаар байна

Ойрын өдрүүдэд усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Иймд Ус цаг уур орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг үер усны аюулаас сэрэмжилж анхаарал болгоомжтой байхыг анхааруулж буй билээ. Ялангуяа амарч зугаалж яваа иргэд санамсар болгоомжгүй байдлаас болж усанд осолдох олонтаа гараад байна.
Тухайлбал, Туул гол үерэлсэн тул Налайх, Тэрэлжид амарч зугаалж буй иргэд усанд осолдох эрсдэл өндөр байгаа бөгөөд тусламж хүссэн дуудлага их ирэх болжээ. Тухайлбал, Налайх дүүргийн I хороон дахь Энгэр шандын Халгайтын ам гэх газар Туул голын усанд уржигдар /2018.07.22/ эмэгтэй хүн живэх гэж байсныг тус хэлтсийн усчин аврагчид аварчээ. Тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Мөн VI хорооны нутаг, Тэрэлжийн модон гүүрний дэргэд Туул голын усанд хоёр иргэн “Ланд крузер-100” маркийн автомашинтайгаа живэх гэж байсныг аварч, автомашиныг нь татан гаргасан байна. Аврагчидыг очиход тэд автомашиныхаа дээр гарчихсан, ус бүхээгийг нь давсан байжээ. Гэтэл уг автомашиныг уснаас гаргахаар ажиллаж байх үед V хорооны нутагт байрлах “Уу булан” гэх жуулчны баазад амарч байсан 50 гаруй хүн усанд боогдсон дуудлага иржээ. Аврагчид энэ жуулчны баазад очиход 54 хүн усанд боогдсон бөгөөд тэдний 14 нь ажилчид нь байсан аж. Амрагчдыг очсон шөнө бороо орсон тул голын гармаар гарах боломжгүй болж, усанд боогдсон байна. Тэднийг аюулгүй газар хүргэж, тус амралтын газрыг хүн хүлээж авахгүй байх үүрэг өгчээ. Усанд боогдсон иргэдийн дунд жирэмсэн болон нэг сар гаруйтай хүүхэдтэй хүн ч байж.
Эдгээрээс гадна Дундговь аймгаас ирж багш нартайгаа хамт Тэрэлжид амралтын газарт ойн баяр тэмдэглэж байсан иргэдийн нэг нь усанд осолджээ. Тухайн үед багш нь хоёр шавьтайгаа зураг авхуулна гэж Туул голын модон гүүрэн дээр гараад хөл алдан унаж усанд осолджээ.

Цаг агаарын мэдээгээр:
-25-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуурын бороо, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар, 28-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд говь тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод-Монголын талаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэжээ.

0 Сэтгэгдэл