Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
НҮБ-ын Хүн амын сангаас эмэгтэйчүүдэд тусламж илгээлээ

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 07 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын нийт 8 багийн 530 айл өрхийн 2500 гаруй иргэн гамшигт нэрвэгдэж, 3 иргэн бэртэж гэмтэн, гэр, байшин, хашаа усанд автсан.

Үерийн гамшигт өртсөн охид, эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын Хүн амын сангаас ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг бэлтгэн, багцыг түгээх тээврийн зардлын хамт өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.
Энэ үеэр  НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара “Онцгой байдал, гамшгийн үед ихэвчлэн хоол унд, орон байр зэрэг хэрэгцээнд илүү анхаарал хандуулж, охид, эмэгтэйчүүдийн өвөрмөц хэрэгцээг орхидуулдаг. Тиймээс НҮБ-ын Хүн амын сангаас энэ тал дээр анхаарал хандуулж,  24 сая төгрөгийн өртөг бүхий 250 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүлээлгэн өгч байна” хэмээн онцлов.

Харин ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Баян-Өлгий аймагт болсон үерийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч, охид, эмэгтэйчүүдийн асуудалд нэн тэргүүнд анхаарал хандуулж байгаа НҮБ-ын Хүн амын сангийнханд талархал илэрхийллээ.
НҮБ-ын Хүн амын сангаас бэлтгэн хандивлаж байгаа Ариун цэвэр, эрүүл ахуйн багц нь хүмүүнлэгийн нөхцөлд охид, эмэгтэйчүүд өөрсдийн ариун цэвэр, эрүүл ахуйн хэрэгцээ, эрүүл мэнд, аюулгүй байдлаа зохих түвшинд хангахад шаардлагатай эд зүйлсээс бүрджээ. Тухайлбал, ариун цэврийн хэрэглэл, нүүр гарын болон барааны саван, дотуур хувцас, оймс, хувцас, гар нүүрийн алчуур, шүдний оо, сойз зэрэг зүйлс багцад орсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан