Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ
Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
О.Баасанхүү: Английн Дээд шүүхээс ’Эрдэнэт үйлдвэр’-ийн хөрөнгийг царцаах захирамж гаргасан
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Английн Дээд шүүхээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувьтай холбоотой хөрөнгө царцаах захирамж гаргасан талаар мэдээлэл хийлээ. Тус шүүх хурал өнгөрсөн сарын 10-нд болсон бөгөөд 98 сая ам.долларын зээлийн төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр” төлөх шийдвэр гарсан байна. Тус захирамжид Орхон аймгийн Амарын талбайд байдаг өмч хөрөнгийг авна гэж тусгажээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Английн Дээд шүүхээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувьтай холбоотой хөрөнгө царцаах захирамж гаргасан талаар мэдээлэл хийлээ. Тус шүүх хурал өнгөрсөн сарын 10-нд болсон бөгөөд 98 сая ам.долларын зээлийн төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр” төлөх шийдвэр гарсан байна. Тус захирамжид Орхон аймгийн Амарын талбайд байдаг өмч хөрөнгийг авна гэж тусгажээ.Тэрээр “Зардал, хүүг оруулалгүй 98 сая ам.долларыг “Эрдэнэт үйлдвэр” төлөх ёстой болон хөрөнгө царцаах захирамжийг Английн дээд шүүхээс гаргасан. Захирамжинд Монгол Улс Орхон аймаг Баян-Өндөр сум Амарын талбай, Эрдэнэт хотод байрлах үл хөдлөх хөрөнгө, хариуцагч эзэмшдэг банкны данснуудад байршуулсан мөнгө, мөнгөн хөрөнгө гээд бүх хөрөнгийг авна гэсэн аймшигтай захирамж гаргачихаад байна. Энэ шийдвэр яагаад гарах болов гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Би хэд хэдэн зүйлийг асуугаад байгаа. Тухайн үеийн ханшаар 10 сая ам.доллар буюу 14 тэрбум төгрөгийн өртэй банкийг “Жаст” компани худалдаж авав. Яагаад тухайн үеийн дампуурсан “Монгол шуудан” банкийг худалдаж авсан, яагаад дүрмийн сан нь өссөн бэ гэдгийг шалгах цаг болсон. Тиймээс энэ хэргийг шалгах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн" гэв.
Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-“Эрдэнэт үйлдвэр” 130 сая ам.доллар төлнө гэсэн шийдвэр өмнө нь гарсан байсан. Одоо яагаад 98 сая ам.доллар төлөх болов. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансаар 270 сая ам.доллар орж, гарсан гэсэн мэдээлэл байгаа?
-270 орчим сая ам.долларын асуудал байгаа юм билээ. Үүнээс нэн даруй төлөх ёстой нь 98 сая ам.доллар байгаа юм билээ. Үүнд хүү, торгууль, өмгөөлөгчийн зардал гээд нэмэгдээд явна. Одоо бол Эрдэнэтийн хувийн данснаас, үл хөдлөх хөрөнгөнөөс гадна Англид хадгалуулсан Эрсдлийн сангийн хөрөнгөөс шууд суутгаж авч болно гэсэн үг. Энэ шийдвэрийг дэлхий дахин дагаж мөрдөнө.
-Та тойрогтоо ажиллаад ирсэн гэсэн. Үйлдвэрийн удирдлагуудтай уулсан уу. Үйлдвэрийн удирдлагууд ямар байр суурь илэрхийлж байгаа бол?
-"Эрдэнэт үйлдвэр"-ийн удирдлагуудтай уулзаагүй. Найр наадам дуусахгүй байна. Манай аймаг зургадугаар сарын 27-нд үйлдвэрийн 40 жил болчихоод дараа нь долдугаар сарын 27-нд Даншиг гэж хэлээд дахиад үйлдвэрийн 40 жил гэж хийгээд хоёр удаа 40 жилээ тэмдэглэж наадам хийсэн. Бүгд найр наадам гээд яваад өгсөн. Үйлдвэр сонирхож байгаа хүн тэнд алга.
0 Сэтгэгдэл
























