Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Авто замын хэвтээ тэмдэглэгээний ажлыг стандартын дагуу гүйцэтгэж байна

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба авто замын хэвтээ тэмдэглэгээний ажлыг өнгөрсөн зургаадугаар сараас гүйцэтгэж эхэлсэн. Уг ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөө /Таван шарын төмөр замын гарамны уулзвараас-Ботаникийн нийтийн тээврийн эцсийн буудал хүртэл/, Чингисийн өргөн чөлөө /Төв шуудангийн уулзвараас 120-н аюулгүйн тойрог-Яармагийн гүүр/-ний авто замд нийт 12626 м2 хэвтээ тэмдэглэгээ хийж гүйцэтгэхээс одоогийн байдлаар 60 гаруй хувь буюу 7395.45 м2 хэвтээ тэмдэглэгээний ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгээд байна.

Ингэхдээ хуучин тэмдэглэгээг тусгай төхөөрөмжөөр бүрэн арилгаж, шинээр тэмдэглэгээ хийж байгаа нь ажлын явцыг удаашруулахад нөлөөлж байгаа юм. Нийт 2322.85 м2 хуучин тэмдэглэгээг арилгасан байна. Цаашид тэмдэглэгээний ажлын явцыг түргэсгэж, энэ сард багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан