Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
“ЭЕРЭГ–ЭХ ОРОН” АЯНД 1730 ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ ХАМРАГДЛАА

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран “Эерэг–Эх орон” сэдэвт аян хэрэгжүүлж, тус аяны хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 1730 цэргийн алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе” сэдэвт сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад Улаанбаатар цэргийн хүрээний 353, 014 дүгээр ангийн 137 алба хаагч хамрагдаж, гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хэрхэн нөлөөлөх нь, бэрхшээлийг даван туулах чадвар, асуудлыг эерэгээр шийдэх гарц олох, эерэг хандлагыг төлөвшүүлэх сэдвээр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул мэдээлэл өгсөн юм.

Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилгоор Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Улаанбаатар хүрээний цэргийн ангиудад энэхүү сургалтыг аравдугаар сарыг дуустал зохион байгуулна гэж нийслэлийн Залууч
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан