Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Хотын дарга сургууль барих газрын асуудлыг шийдлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамжийг 2016 онд гаргаж байсан билээ. Энэхүү захирамж нь нэг талаасаа оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулах боломжоор хангах, нөгөө талаас Улаанбаатар хотод тулгамдаад байгаа ЕБС, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулан шинээр барьж байгуулах газрыг хадгалж, хамгаалахад чиглэгдэж байгаа юм. Тухайлбайл хүн ам олноор оршин суух болсон Баянзүрх дүүргийн “Баянмонгол хороолол”, “Саруул”, “Дүнжингарав”, “Элазабет" хотхоны ойр орчимд сургууь, цэцэрлэг барих газаргүй болоод байсныг Нийслэлийн Засаг дарга анхааралдаа авч, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 640 хүүхдийн сургууль барих зориулалт бүхий 7500м2 газрын асуудлыг шийдвэрлэлээ. Шинээр сургууль баригдах энэхүү газрыг өмнө нь зарим иргэн, ААН эзэмшдэг байсан бөгөөд хуулийн дагуу уг субьектуудын газрыг эзэмших эрхийг нь дуусгавар болгож, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Боловсролын газарт гардууллаа. Нийслэлийн энэ оны төсөвт 39 байршилд сургууль, цэцэрлэг барих хөрөнгө батлагдсан юм. Газар чөлөөлөлтийн ажил 91 хувьтай үргэлжилж байна. Өнгөрсөн баасан гарагт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар цэцэрлэгийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан гражуудыг дүүргийн Засаг даргын захирамжаар буулгаж, газрыг бүрэн чөлөөлсөн. Энэ газарт тус цэцэрлэгийн өргөтгөлийг барих юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан