Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Цацаргын хяналтын шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Олон улсын атомын энергийн агентлагийн Incident and Trafficking Database /ITDB/ өгөгдлийн сангийн мэдээлэлд 1993 оноос хойш цөмийн зэвсгийн зориулалтаар ашиглагдаж болох нийт 18 төрлийн материал бүртгэгдсэн бөгөөд  цацраг идэвхт материалыг худалдах, худалдан авах, ашиглах хууль бус оролдлого 450 гаруй удаа илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан улс орон бүр цөмийн материалын хууль бус шилжилт хөдөлгөөнийг хянах, хяналтаас гадуурх цөмийн материал, цацраг идэвхт бодисыг хугацаа алдалгүй олж илрүүлэх,хураах чиглэлээр тавигдаж буй хяналтыг өндөржүүлж байна.
АНУ-ын Эрчим хүчний яамтай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд манай улсын хилийн 15 боомтод цацрагийн хяналтын 80 төхөөрөмж суурилуулагдан хяналтын үйл ажиллагаанд ашиглагдаж байна.

МХЕГ-аас “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” зорилго бүхий дээрх төслийг үргэлжлүүлэх санаачлагыг гаргаж, Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудалд цацрагийн хяналтын төхөөрөмжүүдийг суурилуулах шаардлагатай талаар 2016, 2017 онуудад удаа дараа хүсэлт хүргүүлсний дагуу АНУ-ын Эрчим хүчний яамнаас ирүүлсэн 2.143.919 ам доллар буюу 5.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг цацрагийн хяналтын төхөөрөмжийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр буцалтгүй тусламж хэлбэрээр хүлээн авлаа. Эдгээр хяналтын төхөөрөмжүүдийг Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудалд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний дотор суурилуулж, ашиглалтад хүлээлгэж өгөх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан