Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Орхон аймаг ОХУ, БНХАУ, Иран улсад 4000 тн мах экспортолно

2018-2019 онд Орхон аймгийн дөрвөн аж ахуйн нэгж 4000 тн махыг ОХУ, БНХАУ, Иран улсад экспортолно. Үүнээс “Эрдмийт” ХХК 1000 тонн адууны махыг ОХУ, “Эрдэнэт мах маркет” ХХК 500 тн үхрийн махыг Иран, “Монгема” ХХК 1590 тн адууны махыг ОХУ, “Жаргалант мах маркет” ХХК 1000 тн адууны махыг БНХАУ-д экспортолно.

Дээрх аж ахуйн нэгж нь орон нутгийн “Нөөцийн мах”-ыг бэлтгэдэг бөгөөд “Эрдмийт” ХХК 500 тн, “Эрдэнэт мах маркет” ХХК 10 мянган тонн үхрийн мах бэлтгэх гэрээ байгуулжээ. Дашрамд дурдахад  “Эрдмийт” ХХК жилд дунджаар 50 мянган бог, 10 мянган бод, “Эрдэнэт мах маркет” ХХК 30 мянга,  “Монгема” ХХК  20 мянга, “Жаргалант мах маркет” ХХК 25 мянган толгой мал төхөөрч орон нутгийн зах зээлд нийлүүлдэг байна.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан