Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ П.БАЯРХҮҮ СҮХБААТАР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Улаанбаатар хотын бүх дүүрэг, хороонд хуваарийн дагуу ажиллаж байгаа. Энэ дагуу өчигдөр нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Сүхбаатар дүүрэгт ажиллав. Энэ үеэр дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх тухайн жилийн үндсэн чиглэлийнэ хэрэгжилт, Агаарын бохирдлыг бууруулах, түүхий нүүрсийг хязгааралахтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилт, зорилтот жилийн ажлын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажил, арга хамжээний биелэлт, “Манай хороо – Миний гудамж аян”, Шилдэг хороо шалгаруулах болзолт уралдааны хүрээнд зохион байгуулж буй ажлууд, иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт, нийслэлийн Засаг даргаас дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний үүргийн биелэлт, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр авч буй арга хэмжээ, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын гүйцэтгэлийн явц зэрэг 15 чиглэлийн хүрээнд ажлаа танилцуулж, харилцан санал солилцлоо. Мөн дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Сүхбаатар дүүрэг нийслэлийн төвийн дүүрэг, Улаанбаатар хотын өнгө төрхийг тодорхойлж байдаг учраас бүх ажил, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр улс, нийслэлтэйгээ уялдаатай төлөвлөгөөний дагуу чанартай хийгдэх ёстой. Тийм учраас манай хамт олон бүх шатандаа сахилга, хариуцлагатай хичээж ажиллаж байна. Сүхбаатар дүүрэг энэ жил нийслэлийн төсөвт 29.9 тэрбум төвлөрүүлэх төлөвлөгөөгөө эхний найман сарын байдлаар 10 гаруй тэрбум төгрөгөөр давуулан биелүүлээд байна. Түүнээс гадна цаг үеийн асуудалтай холбоотойгоор нийслэлийн төсвөөр баригдаж байгаа 54 цэцэрлэгийн өргөтгөл санхүүжилтгүйн улмаас зогссон асуудлыг шийдвэрлэх, мөн улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа зарим ажлууд удаашралтай байгаад анхаарлаа хандуулж ажиллахыг хүслээ. Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү цаашдаа нийслэлийн зүгээс шалтгаалах хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд дэмжин өвөлжилтийн бэлтгэл, төсөв санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлт болон бусад чиглэлээр дүүрэгтэй нягт холбоотой ажиллана гэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан