Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Хамтарсан дадлага, сургуульд 60 гаруй алба хаагч оролцож байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас Киргиз улсын Онцгой байдлын яамны аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч нартай хамтран “Өндрөөс аврах ажиллагаа болон зам тээврийн ослын үед аврах ажиллагааг зохион байгуулах нь” сэдэвт хамтарсан дадлага, сургуулийг Налайх дүүрэгт байрлах “Бүүвэйтийн ам”-д зохион байгуулж байна.

Нийслэлийн аврах анги 105, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчдын аврах ажиллагааны мэргэжлийн ур чадвар, тусгай зориулалтын техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй зөв ажиллах мэдлэгийг сайжруулах, Киргиз улсын аврагчидтай харилцан туршлага солилцох зорилготой тус дадлага, сургуульд НОБГ-ын анги, салбаруудын 60 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Хамтарсан дадлага сургуулиар өндрөөс болон зам тээврийн үед аврах ажиллагаа зохион байгуулах дадлагыг хийж, харилцан туршлага солилцоно  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан