Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ӨРХ БҮРТ-НЭГ ГЭР” ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Гэр оронгүй, нэн эмзэг бүлгийн иргэдийг орон гэртэй болгож амьдрах ухаанд сургаж, нийгэмшүүлэх, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах гэр цогцолборын “Өрх бүрт-Нэг гэр” төслийн нээлтийн арга хэмжээ 8 сарын 27-ны өдөр боллоо.

Гэр оронгүй, нэн эмзэг бүлгийн иргэдийг орон гэртэй болгож амьдрах ухаанд сургаж, нийгэмшүүлэх, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах гэр цогцолборын “Өрх бүрт-Нэг гэр” төслийн нээлтийн арга хэмжээ 8 сарын 27-ны өдөр боллоо.Төслийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дэд дарга бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Монгол улс дахь Италийн Элчин сайдын яамны консулын газар хариуцсан дэд элчин сайд Gennaro Nappo, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Чингэлтэй Дүүргийн Улаан Загалмайн хорооны төслийн зохицуулагч David Bellatalla болон Улаанбаатар төв ротари клубийн ерөнхийлөгч П.Ганцэцэг нар оролцлоо.
Тус төслийг Хүмүүнлэгийн үйлсэд олон жил хамтран ажиллаж байгаа Италийн иргэн, NEED YOU ONLUIS 8 MONTURA хүмүүнлэгийн байгууллага, Улаанбаатар төв ротари клуб болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо, Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэс, Хороодын Ажлын алба болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо дэмжин хамтран ажилласан байна.

Төсөлд өөрийн гэр оронгүй, хөгжлийн бэрхшээлтэй өрх толгойлсон 10 өрхийг мэдээлэл, судалгааны үндсэн дээр сонгон авч, утаагүй шалны халаалттай, гэрэл цахилгааныг бүрэн шийдсэн Эко гэр хороололд ёс суртахуун, харилцаа, эерэг хандлагын өөрчлөлтийг бий болгож, бие даасан, бүтээлч, зөв иргэнийг төлөвшүүлэн, зөв амьдралын хэвшлийг түгээн дэлгэрүүлэх төслийг эхлээд байна. Төсөл дуусахад сонгогдсон 10 өрхөд эко гэрийг нь бэлэглэн, цаашдын амьдралд дэмжлэг үзүүлж буйгаараа онцлогтой юм.
0 Сэтгэгдэл
























