Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
"Ляна хө" ресторан нийтийн эзэмшлийн газарт газар шорооны ажил хууль бусаар хийж байжээ

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Отгонтэнгэр дээд сургуулийн зүүн талд байрлах Ляна хө рестораны урд хэсэгт нийтийн эзэмшлийн зам талбайд өргөтгөл барих гээд газар шорооны ажил хийж байна гэсэн мэдээлэл иргэд өгчээ. Үүнийг дагуу шалгахад  өмнө нь байсан үүдний гонх хэсгийг буулгасан байдалтай байжээ.  Тодруулахад барилгын гадна фасадыг шинэчлэх зорилгоор буулгасан, өргөтгөлийн ажил хийхгүй шилэн фасад хийнэ гэсэн хариу тайлбар өгсөн байна.


Харин өчигдөр /2018.09.05/  тус газарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг хяналт шалгалт хийхээр очиход барилгын үүдэн хэсэгт газар ухагч экскаватор байрлуулж, автозамын боржуур давуулан явган хүний зам талбайг эвдэж, газар шорооны ажил хийж эхэлсэн байж. 


Нийтийн эзэмшлийн газарт дур мэдэн,зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил хийж байсныг газар дээр нь таслан зогсоож, эзэн холбогдогчийг шалгаж байна. Тус рестораны үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчлийн хэрэг нээжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан