Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Маргааш Хятадын хоолны соёлтой танилцаж, амталж болох сүүлийн өдөр

“Хятад орныг танин мэдэх”-Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн арга хэмжээний нэг хэсэг нь “Өвөрмонголын хоолны амт” өдөрлөг. Өвөрмонголын зочид буудлуудын ахлах тогооч нар Хүүхдийн урлан бүтээх төвийн зэргэлдээ орших “Новотел” зочид буудалд байрлан хоёр дахь өдрөө нутгийн хоолныхоо амтыг монголчууддаа мэдрүүлэв.

Хятадын ард түмний хоол хүнс нь урт удаан жилийн үүх түүхтэй. Өнгө, үнэр, амт үзэмжийг эрхэмлэж, энгийн зүйлсээр ч уран нарийн хоол хүнсийг хийж чаддаг учраас дэлхий дахинаа алдаршиж, түгэн дэлгэрч чадсан биз ээ. Олон зуун жилийн турш хүний эрүүл ахуй талд маш их анхааран хийж ирсэн хоолнуудынх нь гол орц нь үхэр, хонь, гахай тахианы мах, далайн гаралтай бүтээгдэхүүн, нарийн ногоонууд гэж хэлж болохоор.

Домог мэт яригддаг хамгийн алдартай Сычуань, Шаньдун, Гуандун, Жянсү, Жэжян, Фүжянь, Хунань, Аньхүй гэсэн найман мужийн хоолнуудыг “Их 8 хоол” гэж онцгойлон авч үздэг гэсэн мэдээлэл ч бий.

Харин энэ удаад Өвөрмонголын зургаан мастер тогооч маань 30 нэр төрлийн хоолоор монголчуудыг дайлж байна. Тухайлбал, Баяннуурын пүнтүүзэн онцлогт зууш, Улаанхадын мах хавчуулсан гамбургер, Хөх хотын шаомай, Юмяны гурилан хүйтэн зууш, гүнжидтэй бөөрөнхий мах, нүүдэлчин нэртэй цагаан идээний хавчуургатай мини бургер, хос өнгийн махан бин зэрэг шинэ хэлбэрийн амтат хоолоор хоолны өдөрлөгт ирсэн хүн бүрийг дайллаа.

Мөн хоолны өдөрлөгийн үеэр “Өвөрмонголын амтат хоолны нэр”-ийг тогтоох зэрэг хөгжилтэй арга хэмжээ зохион байгуулж буй нь хүмүүст ихэд таалагдаж байсан юм. Ямартай ч монголчуудаас маань “онц” гэх үнэлгээг аваад байгаа хоолны өдөрлөг маргааш ч бас болно. Хятадын аялал жуулчлалын салбарт томоохон байр суурийг эзэлдэг хоолны соёлтой нь та ч бас танилцаарай.  

А.АКЭРКЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан