Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
МСНЭ Бүх Хятадын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод болж байна. Хоёр улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн харилцааг сайжруулах, бие биеэсээ туршлага судлах боломж нөхцөлөөр хангахын тулд жил бүр форум зохион байгуулж байхаар тогтсон байдаг юм. Тус форумыг хоёр улс ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд энэ удаад манай улсад, тэр дундаа орон нутагт зохиогдож буйгаараа онцлог болж байна.  

МСНЭ, Өмнөговь аймагтай хамтран зохиож буй форумд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Даланзадгад хотын захирагч Т.Алтансүх, Eрөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны гадаадад түгээн дэлгэрүүлэх товчооны дэд дарга Лин Ли, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны намын хорооны дарга Ван Дун Мэй нарын хүндтэй зочдоос гадна Хятад, Монголын 160 гаруй төлөөлөгч оролцож байна.

Форумын нээлтийн үйл ажиллагааны дараагаар хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд хамтран ажиллах санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа. Тодруулбал, "Нэг бүс нэг зам" санаачилгын хүрээнд хэвлэл мэдээллийн солилцоо хамтын ажиллагааны санамж бичигт МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Бүх Хятадын сэтгүүлчдийн хорооны дарга Ван Дун Мэй,  Хэвлэл мэдээллийн харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр 2018-2020 он хүртэл хамтран ажиллах Санамж бичигт МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны  дарга Жөү Чүнь Же нар гарын үсэг зурав. Мөн форумын үеэр хоёр орны төлөөлөгчид, удирдлагууд сонирхолтой илтгэлүүд тавьж, салбар хуралдаан хийлээ.

А.АКЭРКЭ

1 Сэтгэгдэл
Хятадын эрх ашигт нийцэх Хаалтын гэрээ байгуулах боломж нэмэгдэх нь дээ?!
Хамгийн их уншсан