Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Отрын бүс нутгуудад 752 мянга орчим хонин толгой мал өвөлжүүлэх боломжтой гэв

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудын 2018-2019 оны бэлчээрийн даацыг тогтоожээ. Уг ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Цаг уур, орчны шинжилгээний газар, сумдын Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан байна.

Энэ жилийн тухайд Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Завхан аймгийн Багахайрхан, Говь-Алтай аймгийн Аргалант, Дорнод аймгийн Чойбалсангийн отрын бүс нутгуудын бэлчээрийн даац сайн, Увс аймгийн Ачитнуур, Ховд аймгийн Баяннуруу, Булган аймгийн Чилэн, Говьсүмбэр аймгийн Малах, Өвөрхангай аймгийн Хөхдэлийн отрын бүс нутгуудын бэлчээрийн даац дунд зэрэг байна.

Бэлчээрийн төлөв байдлын урьдчилсан дүн мэдээгээр, 2018-2019 оны өвөл, хаврын улиралд аймаг дундын отрын бүс нутгуудад нийт 751.6 мянган хонин толгой мал өвөлжүүлэх боломжтой гэсэн дүн гарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан