Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
УДЭТ болон Блюмоны автомашины зогсоолуудыг амарч зугаалах орчин болгон тохижуулна

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хот тохижилтын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/777 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын драмын эрдмийн театрын хойд талбай, мөн дүүргийн 08 дугаар хороо, “Бльюмон” үйлчилгээний төвийн зүүн талд байрлах талбайг орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу тохижуулж, иргэдэд амарч зугаалах орчинг бүрдүүлэх Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/222 дугаар тушаалаар байгууллаа.

Ажлын хэсэг  хуралдаж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг зохих журмын дагуу дуусгавар болгохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт, тохижилтын ажлын төлөвлөлтийн шийдэл, даалгавар боловсруулахыг Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт, газар эзэмшлийн байдалд судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Газрын албанд тус тус үүрэг болгов гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан