Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Хотын захиргаа Яармаг руу нүүснээр дээрх ачаалал тодорхой хувиар буурна гэж үзжээ

 

Хотын захиргаа 2019 оны эхээр Яармаг руу нүүхээр болсон билээ. Одоогоор барилгын ажил нь 40 гаруй хувьтай явж байгаа юм байна. 

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын нутаг дэвсгэрийг хот төлөвлөлтийн 8 бүсэд хувааж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр болсон.

Төлөвлөлтийн бүс нь өөрийн засаг захиргаа, орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ бүхий хотын чанартай хоёр төв, дүүргийн чанартай зургаан дэд төвтэй байх юм. Тухайлбал, хотын чанартай төвд “Их тойруу” болон Яармагийн шинэ төв байх бол дүүргийн чанартай дэд төвд Баянхошуу, Сэлбэ, Сонсголон, Шинэ хот, Гурвалжин, Амгалан дэд зэрэг төвүүд багтана.

Төлөвлөгөөний дагуу хотын чанартай хоёр төвийн нэг буюу Яармагийн шинэ төвийг байгуулж, хотын захиргаа тус дүүргийн дөрөвдүгээр хороо руу нүүхээр болсон байна. Хотын захиргаа нь A,B,C блоктой байх юм байна. А блокийг 2019 оны эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тодруулбал, А1 хэсэгт Иргэдийн хурлын дарга, ажлын хэсэг, бүлгийн хурлын танхимууд, хүндэтгэлийн танхим байрлах юм байна.

А2 хэсэгт нь хотын музей, хүндэтгэлийн хурлын танхим, иргэдийн хурлын танхим байх аж. А3 Засаг даргын Тамгын газар байх юм. А4, А5 хэсэгт Захирагчийн ажлын алба байна. B блокт оффис болон хүлээн авах танхим байна. С блок хурлын заал, спорт заал, нэг цонхны үйлчилгээ байхаар төлөвлөжээ. Гэхдээ С блокийн төлөвлөлт хараахан дуусаагүй байгааг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөны газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий Архитектор Э.Анар хэлсэн юм.  

B блокийн барилгын ажил 2019 оны сүүл үед дуусах аж. Тиймээс 2019 ондоо багтаж, нийслэлийн харъяа бүх агентлагуудыг нүүлгэхээр төлөвлөж байгаа аж. Харин шинэ төв байгуулахад урьдчилсан төсвөөр 91 тэрбум төгрөг шаардагдаж байгаа юм байна.

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудаар өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машин зорчдог байна. Хотын захиргаа Яармаг руу нүүснээр дээрх ачаалал тодорхой хувиар буурна гэж үзжээ.

1 Сэтгэгдэл
Бүр таг шаахын байна л даа. 19 сонсголонгын зам ямар билээ
Хамгийн их уншсан