Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Хүүхдийн тоглоомын газруудад урьдчилан сэргийлэх хяналт хийжээ

Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Төрийн хяналт-Иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд “Орших синема” ХХК, “Өргөө кино театр”, “Пороро”тоглоомын газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. Мөн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд олон жил ашиглагдахгүй, агуулахад хадгалагдаж байсан гурван рентген тоног төхөөрөмжийн хоолойг устгах ажилд хяналт тавин ажиллажээ.

Аяны хүрээнд аймгийн 4 дүгээр сургуулийн химийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р ангийн сурагчдад “Хүний эрүүл мэндэд цацрагийн үзүүлэх нөлөөлөл” сэдвийн хүрээнд хичээл зааж, зөвлөмж сэрэмжлүүлэг өгч, “Медипас” оношлогооны төвийн рентген кабинетын үйл ажиллагаатай танилцуулсан аж.

Түүнчлэн “Эрдэнэт өег” ХХК-ийн үйл ажиллагаанд Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмууд, стандартын хүрээнд зөвлөн туслах үйлчилгээг хяналтын хуудасны дагуу гүйцэтгэж өнөөгийн эрсдэлийн түвшинг тогтоох мөн аж ахуйн нэгжийн дотоодын хяналт шалгалтын бүрэлдэхүүнийг газар дээрээ хэрхэн ажиллаж байгаа байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад чиглэсэн мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах зорилгоор Хөдөлмөр, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж илэрсэн зөрчилтэй холбогдуулан 14 заалт бүхий хугацаатай зөвлөмж өгч ажилласан байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан